Нийгмийн хариуцлага

Компанийн хэмжээнд ажлын байрны ажлын таатай орчинг бий болгох, аюулгүй байдлыг хангах, эрүүл мэнд, нийгмийн асуудлыг шийдэх, байгууллагын хэмжээнд мөрдөгдөж буй стандартыг хэрэгжүүлэх зорилгоор тодорхой ажлуудыг байнга хийсээр байна.

Тухайлбал:

  • Заамар сум дахь Тосонгийн гольдролын ордыг ашиглахад зориулан 350-иад хүн ажилаж амьдрах тохилог орон сууцтай суурин байгуулсан. Тосонгийн уурхайчдын энэ суурин нь тохилог саруул хоолны газар, саун, биеийн тамирын зал, халуун ус, зурагт радио, холбоо харилцаа, засвар мужааны тоногдогдсон байруудтай, залуучуудын ажиллаж амьдрах бүх бололцоогоор хангагдсан.
  • Уурхайн эмнэлэг нь хүн эмнэлэгийн үйл ажиллагаагааг 2000 оноос хойш явуулж байна. Ажилтанд эмнэлгийн анхны тусламж, эрүүл ахуй, урьдчилан сэргийлэх болон цаг үеийн сургалтыг явуулдаг. Эмнэлгийн яаралтай тусламж, өвчтөний биеийн байдлыг тогтворжуулан дараагийн шатны тусламжид хүргэх хүртэлх бүхий л арга хэмжээ авахад шаардлагатай тоног төхөөрөмжөөр тус эмнэлэг нь хангагдсан.
  • Уурхайн ажилчидынхаа хүнсний хангамжийг чанаржуулах, эрүүл хүнсээр хангах зорилгоор Заамар сумын 3-р багийн нутаг “Цагаан булаг” –ын орчимд 2.5 га талбайд төмс хүнсний ногоо, 1 га талбайд чацаргана, үхрийн нүд тариалан ургуулж, хүнсний ногооны хүлэмж барьж байгуулснаар жилийн дөрвөн улиралын турш компанийхаа ажилчидын хоолны ногооны хэрэгцээг шинэ ургацын ногоогоор хангаж байна.
  • Уурхайн ажилчдын эрүүл мэндийг сахин хамгаалах, бие бялдарыг хөгжүүлэн чийрэгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулан биеийн тамирын спортын заалыг Тосон уурхайн төвд барьж ашиглалтанд оруулсан.
  • Уурхайн болон оффисийн тэргүүний ажилчдыг тогтсон уламжлал ёсоор БНХАУ-ын Хайнаньд 14 хоногийн хугацаатай аялуулдаг.
  • Компаниараа ядуу айл өрхгүй хамт олон болох тодорхой зорилт тавин ажиллаж, жил болгон компанийхаа олон жил ажиллаж, хөдөлмөр бүтээлээрээ хамт олноо хошуучлан ажилласан шилдэг ажилчдаа урамшуулан ажилладаг.
  • Нийт ажилчдын цалинг жилд дунджаар 20-50 хувиар өсгөж 2015 оны байдлаар ажилтан ажилчдын сарын дундаж цалин 1,500,000 төгрөгт хүрээд байна.
  • Уурхайн ажилчдын сүү цагаан идээ, хүнсний хэрэгцээг хангах зорилгоор мах, сүүний чиглэлийн 1000 гаруй толгой малыг туслах аж ахуйдаа ашиглаж, өвөл зунгүй сүү цагаан идээгээр компанийхаа ажилчдын хэрэгцээг тасралтгүй хангаж байна.

Бусад нийгмийн халамж анхаарлууд:

Жил бур манай компани Америк, Герман, Орос, Хятад, Өмнөд Солонгос, Сингапур, Энэтхэг зэрэг орнуудад очиж олон улсын үзэсгэлэн худалдаа, бизнесийн уулзалтуудыг явуулж, цаашид өргөжүүлсээр байна.

  • Ажилчидынхаа хүүхдүүдийг сургалтын зардал болон удаан хугацааны оюутны зээлээр хангадаг.
  • Ажилчидынхаа ур чадварыг дээшлүүлхийн тулд гадаад суралцаж мэргэжил дээшлүүлхэд санхүүгийн туслалцаа үзүүлдэг.
  • Өөрсөдийн хөрөнгөөр Тосонгын уурхайн ажилчидын мэргэжилийг дээшлүүлэх сургалтыг жил болгон зохион явуулдаг.
  • Эрүүл чийрэг амьдрах орчин болон ажилчидын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх боломжыг бүрдүүлхийн тулд спортын зал барьж ашиглалтад оруулсан.