Байгаль орчин, нөхөн сэргээлтийн бодлого Биологийн нөхөн сэргээлт хийгдсэн байдал Орон нутгийг хөгжүүлэх хөтөлбөрүүд Ажилчдад үзүүлэх нийгмийн халамж

Ажилчиддаа үзүүлэх нийгмийн халамж

Бидний ажилтандаа олгох нийгмийн халамжийн бодлого:

  • Ажиллах таатай орчин: Эрүүл, аюулгүй, шинэлэг орчинг бид байнга санал болгодог.
  • Орон сууц: Компанийн орон нутаг дахь салбарт хариуцлагатай, үр бүтээлтэй ажиллаж байгаа залуу гэр бүлүүдэд компанийн орон сууцаар үнэ төлбөргүй хангадаг.
  • Даатгал: Ажилтныг ажилд орсон эхний өдрөөс Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд хамруулдаг бөгөөд ажлын байрны онцлогоос шалтгаалан удирдах ажилтны хариуцлагын даатгал, гэнэтийн ослын даатгал, тээврийн хэрэгслийн даатгал, ОУ-ын эрүүл мэндийн даатгалд хамруулдаг.
  • Шагнал урамшуулал: Компанидаа 10-с дээш жил үр бүтээлтэй ажилласан хариуцлагатай ажилтнууддаа орон сууц, байраар хангадаг бөгөөд жил бүр ажлын гүйцэтгэлээр Хөдөлмөрийн аварга, Тэргүүний ажилтан, Шилдэг залуу ажилтнуудаа шалгаруулж, урамшуулдаг.
  • Хөнгөлөлт: Ажилтнууддаа хоолны үнийн хөнгөлөлт, утсан харилцаа, албаны унааны үйлчилгээний хөнгөлөлтийг үзүүлдэг.
  • Тэтгэмж тусламж: Компанийн ажилтнуудын нийгмийн асуудалд анхаарал тавьж ар гэрийн гачигдал, гэнэтийн осол, эрүүл мэндийн гачигдал гарсан үед мөнгөн тэтгэмж олгохоос гадна шинээр гэр бүлээ батлуулахад, шинэ хүүхэдтэй болсон аавуудад, ар гэрийн гачигдал гарсан үед цалинтай чөлөөг олгодог.
  • Зээл: Компанийн нийт ажилтнууддаа нийгмийн асуудлаа шийдвэрлэх зорилгоор банкинд гаргасан өргөдөл хүсэлтийг хүндэтгэн байгууллагаас тодорхойлолт тухай бүр гаргадаг.
  • Сургалт: Мэргэшүүлэх Олон улсын болон Монгол улсын сургалтын байгууллагуудад ажилтнуудаа хамруулан, чадвар чадамжийг нэмэгдүүлэх, хамтдаа сурч хөгжих, өөрийн боловсролоо нэмэгдүүлэх сургалтын томоохон хөтөлбөр хэрэгжиж байна.
  • Олон нийтийн арга хэмжээ: Ажилтнуудын ажлын бүтээмжийг дээшлүүлэх, өөрийгөө нээн харуулах боломж олгох, багаар ажиллах, хамт олонч уур амьсгал бүрдүүлэх зорилгоор олон сонирхолтой спорт урлагийн тэмцээн, уралдааныг зохион байгуулдаг. Мөн жил бүр Шинэ жил, Цагаан сар, нэрэмжит баярын өдрүүдийг хамт олноороо тэмдэглэн өнгөрүүлэх боломжыг олгож өндөр дээд түвшинд зохион байгуулдаг.