Алтайн зэрлэг сонгинийг Тосон уурхайн нөхөн сэргээх талбайд тариалж байна

Нийтлэгдсэн: 1 сар, 2 долоо хоног өмнө

Монгол Улсын Улаан номд орсон нэн ховор ургамлын төрөл, зүйл болох Алтайн сонгиныг Тосон уурхайн нөхөн сэргээх талбайд тариалж байна.

Манай орны зүүн хагаст ховордоод байгаа ургамлын төрөл зүйлийн судалгаа, шинжилгээгээр өөрийн амьдралынхаа 50 гаруй жилийг зориулсан МУ-ын гавьяат агрономич, ШУ-ны Доктор Профессор Х.Жамъяндорж гуай энэ ургамлын платацыг бий болгон Хэрлэнгийн хөдөө аралд тариалж байсан юм. Манай Тосон уурхайн нөхөн сэргээх талбайн экологич, агрономич залуучуудад өөрийн арвин их туршлагаасаа болон Алтайн сонгинын үрийг хуваалцсан явдалд гүн талархлаа илэрхийлж байна. 

Алтайн сонгинын ач холбогдлуудаас дурдвал :Олон давхар булцуу нь хүйтэнд маш тэсвэртэйгээс гадна хүний биед зайлшгүй шаардлагатай уураг, РР, В, С, D аминдэмүүдээр баялаг бол навчинд нь 877 миллиграмм, булцуунд нь 257 миллиграмм С аминдэм агуулагдаж байдаг. Мөн сапонин хэмээх бодисын агууламж өндөр байдаг. Сонгинын цоор нь үзүүр хэсэг рүүгээ нарийссан бүдүүн хөндий иштэй. Үрээр ургахаас гадна сонгинолог ишнээс сэргэн ургах чадвартай. 8 дугаар сарын эхээр ааг амт нь бүрэн гүйцэж, үрээ өгдөг. Тариалах үйл явц нь урт сонгино тарихтай адил байдаг. Алтайн сонгино зүрх судас, ходоод гэдэсний өвчинд тун сайн юм.