Нийгмийн хариуцлага

БАЙГАЛЬ ОРЧИН, НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН БОДЛОГО

Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулсан цагаасаа эхлэн байгаль орчноо хайрлан хамгаалах, ашиглалт явуулсан талбайгаа унаган төрхөнд нь ойртуулан нөхөн сэргээлтийн ажлыг хийхийг чухалчилан үзэж үйл ажиллагааныхаа салшгүй хэсэг болгон ирлээ.

Бид байгаль орчинд сөрөг нөлөө хамгийн бага байх сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглах, нөхөн сэргээх бодлогын уялдааг сайжруулж, экологийн баримжаатай бодлогыг хэрэгжүүлэн ажилладаг.

Ашиглалт олборлолт явуулсан бүх талбайдаа 100% техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг график төлөвлөгөөний дагуу тусгайлан хөрөнгө, хүч гарган мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэдэгээрээ бусад уул уурхайн компаниуддаа үлгэр дуурайлал болж байна.

БИД НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА:

• Байгаль хамгаалал, олборлолтыг нягт уялдуулах замаар байгалийг байнгын эзэмшил тордолт, хараа хяналттай болгож, нутгийн хүн амд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментийг бүрдүүлж, ISO 14001 стандартыг нэвтрүүлэн ажилладаг.

• Ойжуулалтандаа шинэ инновациудыг нэвтрүүлснээр жилийн дөрвөн улирлын аль ч хугацаанд мод тарих боломжтой болгож, цаг ямагт арга технологио сайжруулдаг.

• Монгол орны экосистемийн т‎энцвэрт байдлыг хадгалахад онцгой үүрэг бүхий ургамлын зүйлийг судлах, сэргээн нутагшуулах, тарималжуулах ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөж хэрэгжүүлдэг.

• Ашигт малтмалыг байгальд ээлтэй арга, технологиор ашиглахыг дэмжиж, уурхайн үйл ажиллагааны явцад эвдэрч гэмтсэн хөрсийг нөхөн сэргээх үйл ажиллагаанд ихээхэн анхаарч ажилладаг.

• Байгалийн тэнцвэрт байдал, ой, б‎элчээр, тариалангийн талбайг хамгаалахын тулд хортон м‎эрэгч, шавьжтай тэмцэх ажлыг технологийн горимын дагуу зохион байгуулж ажилладаг.

• Орон нутгийн иргэд, олон нийтийн байгууллагын санал зөвлөмжийг өөрийн үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлэн ажиллахыг зорин ажилладаг.

-НӨХӨН СЭРГЭЭЛТ ГЭЖ ЮУ ВЭ?

 Уул уурхайн нөхөн сэргээлтийн эцсийн зорилго бол олборлолт явагдсан газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулж ашиглах явдал юм. Бид дараах зорилготойгоор байгаль орчны нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг явуулж байна.

•Малын бэлчээр бий болгох

•Төрөл бүрийн модтой цэцэрлэгт хүрээлэн

•Жимсний мод бутны ойн төгөл бий болгох

•Нуур, цөөрөм  байгуулж, загас үржүүлэг болон амьтад өсөж үржих экологийн таатай орчин бий болгох