Бидний тарьсан амьдрал : Цуврал #3 Булцуут туйпланцар

Нийтлэгдсэн: 1 сар, 1 долоо хоног өмнө

Булцуут туйпланцар Монгол орны Хэнтий, Хангай, Монгол Дагуур, Хянган, Дундад Халх, Дорнод Монгол. Дундговьд: Баруун, хойд, зvvн талын сумдын нутагт тохиолдоно. Yндэс бүдүүн оосорхуу, үзүүртэй булцуунуудтай. Иш 25-70 см хvртэл өндөр, үзүүр дээрээ мөчирлөг, нэг юмуу хэд хэдэн иштэй олон наст өвслөг ургамал. Yндэс орчмын навчис урт бариултай, бариул үстэй, илтэс гурвалжиндуу өндгөн, суурь зүрхэн хэлбэртэй, ирмэгээрээ гүдэн шүдлэг, бараг нүцгэн юмуу ялимгvй үстэй, илтэсны доод гадаргуу энгийн ба үелэсэн үстэй, заримдаа од хэлбэрийн үстэй холилдсон байдаг ба маш ховор тохиолдолд дан од хэлбэрийн үслэгтэй байдаг. 

  • Цэцгэн тойруулга үүсгэж шигүү байрладаг. Цэцгийн дагавар шугамандуу шөвөг хэлбэртэй, сормослог үстэй. 
  • Цоморлиг 10 мм орчим урт, бараг нүцгэн, шөвгөрхүү хурц ижил биш шүдтэй. 
  • Дэлбээ нь  15-20 мм урт, ягаан, од болон үелэсэн урт vстэй.
  • Ойт хээр, хээрийн бvсэд нугархаг хажуу, ойн цоорхой, эргийн хайрга, сайрын ёроолд ургана.
  • Эмийн гоц ашигтай, мал сайн иддэг бэлчээрийн ургамал.