Бидний тарьсан амьдрал : Цуврал #4 Нугын шимтэглэй

Нийтлэгдсэн: 1 сар, 1 долоо хоног өмнө

Нугын шимтэглэй нь Монгол орноор өргөн тархсан ургамал бөгөөд ойт хээрийн бүслүүрт шинсэн ой, хусан төгөл, ойн нуга ба зах, сөөгөн ширэнгэнд ургана. Дээсэрхүү сахлаг үндэстэй, хүрэн хальсаар хучигдмал том үндэслэг иштэй. Иш 30-80 см өндөр, урт богино налчгар юмуу сэрэвгэр, эсвэл уруугаа ташсан үсэнцэртэй. Цэцгийн шилбэ урт биш, хос цэцэгтэй, шүүсэвчит үсэрхэг, тэд бүгд нийлээд оройн бамбайрхуу багцаг үүсгэнэ. Дэлбээ нь 15-20 мм урт, хөхөвтөр нил ягаан, дугаригдуу оройтой.

  • Полифенолт нэгдэл 21%, үндэс нь 19-34% навч нь 12-20% танин агуулна.
  • Жилийн 7,8-р сард цэцэглэнэ. 
  • Уламжлалт анагаах ухаанд хэрэглэх ба нүдний өвчин, нүдний харааг сайжруулах, хорхойн өвчин, хөлрөх, уушгины хатгаа, хавиргаар хатгах, шээс алдах, шар ус буусан, хавдсанд тустай.