Бидний тарьсан амьдрал : Цуврал #5 Амманы сэдэргэнэ

Нийтлэгдсэн: 1 сар, 1 долоо хоног өмнө

Монгол орны Хэнтий, Хангай, Монгол Дагуур, Ховд, Монгол Алтай, Дундад Халх, Дорнод Монгол, Их нууруудын хотгор, Олон нуурын хөндий, Дорнод Говь, Говь Алтай. Дундговьд: Бүх сумдын нутагт тохиолдоно. Yндэс оосорхуу. Торгомсог цайвар vстэй, 10 см орчим өндөр, өндиймөл иштэй.  Навчис шугаман, суумал, хурц эсвэл шугамархуу, тонгоруу юлд хэлбэртэй, шаантган суурьтай. Навчны суганаас гарсан ганц цэцэгтэй. Дэлбэ 8-15 см урт, цагаан юмуу цайвар ягаан.

Ойт хээр, хээр, говийн бvсэд хайргат ба чулуурхаг хажуу, элсэрхэг юмуу хайргат хээржvv цөл, хужирлаг нуга, хайрганд ургана.

Бог мал идэхээс гадна чимэглэлийн зориулалтаар ашиглана.