Жишиг нөхөн сэргээгч компани : Малын бэлчээр бий болгох бүтээн байгуулалт

Нийтлэгдсэн: 1 сар, 2 долоо хоног өмнө

Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт “Монполимет Групп”-н Тосон уурхай үйл ажиллагаагаа явуулж байна. Тосон уурхайн биологийн нөхөн сэргээлтийн  ажлын нэг үндсэн чиглэл нь малын бэлчээр бий болгох юм. Малын бэлчээр бий болгох ажлын хүрээнд 260 орчим га талбайд 8-10 төрлийн олон наст бэлчээрийн ургамлын үрийг тариалж, малын бэлчээр бий болгоод байна. Үүнд: Шар царгас, Согоовор, Өлөн өвс, Ерхөг, Хиаг, Ботууль зэрэг ургамлуудыг тариалдаг.

  • Бэлчээрийн ургамал тариалахын өмнө хөрсний үржил шимийн үзүүлэлтийг тодорхойлж, хөрсний шинжилгээг тогтмол хийдэг.
  • Газар тариалангийн агро техникээр борнойдох, булдах, сийрэгжүүлэх зэргээр хөрсийг боловсруулж бэлтгэсний дараа байгалийн гаралтай нэмэлт био бордоогоор 250-300кг/га нормоор борддог.