Жишиг нөхөн сэргээгч компани : Ойн төгөл бүтээн байгуулалт

Нийтлэгдсэн: 1 сар, 2 долоо хоног өмнө

Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт “Монполимет Групп”-н Тосон уурхай үйл ажиллагаагаа явуулж байна. Тосон уурхайн биологийн нөхөн сэргээлт ажлын нэг үндсэн чиглэл нь модны нөгөөн төгөл байгуулах буюу ойжуулах ажил юм.


2005 оноос “Монполимет Групп” нь “Мод үржүүлгийн газар” байгуулж, тэр цагаас эхлэн өөрсдийн үржүүлсэн моднуудыг биологийн нөхөн сэргээлтийн ойжуулалтын ажилд тарьж, ургуулж байна. 

  •   Мод тарих арга технологитой шинэ инновациудыг нэвтрүүлснээр жилийн 4 улирлын аль ч үед мод тарьж ургуулдаг болсон.
  •    Мод үржүүлгийн талбайдаа жил бүр 12-15 төрлийн 20.000 гаруй мод тарьж ургуулж үржүүлдэг.
  •    Одоогийн байдлаар тус уурхайд ойжуулалтын ажлаар нийт 260 га талбайд, 4.5 км урттай 7 хэсэг ойн төглийг байгуулаад байна. 
  •    Улиас, хайлаас, бургас, чацаргана, үхрийн нүд, торлог зэрэг нийт 100.000 гаруй модыг тарьж ургуулан арчилж байна.
  •    Тарьсан модод 14-17 настай, 6-7 метр өндөр ургасан бөгөөд одоо бие даан ургаж ойн хэв шинжийг бүрдүүлээд байна.


Ойжуулалт хийснээр хөрс тогтворжин, хөрсний үржил шимийн био масс нэмэгдэж ургамлын төрөл зүйлүүд болон биологийн олон янз байдал олширч тухайн бүс нутгийн анхдагч хэв шинж бүрддэг.