Жишиг нөхөн сэргээгч компани : Хиймэл нуур бүтээн байгуулалт

Нийтлэгдсэн: 1 сар, 2 долоо хоног өмнө

Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт “Монполимет Групп”-н Тосон уурхай үйл ажиллагаагаа явуулж байна. Тосон уурхайн биологийн нөхөн сэргээлт ажлын нэг үндсэн чиглэл нь хиймэл нуур цөөрөм байгуулах юм.

Тус ажлын хүрээнд 2001 онд Булган аймгийн Бүрэгхангай суманд16га талбай бүхий  сэлгэгдэх цэнгэг уст  Тосон нуурыг байгуулсан юм. 2011 онд МУ-ын гадаргын усны тооллогоор хүний гараар бий болгосон анхны хиймэл нуурыг цэнгэг уст нуур гэж бүртгэсэн.

  •   Тосон нуурын нийт хэмжээ 16 га талбай.
  •   Тосон нуурын хамгийн урт хэсэг нь 710м
  •   Хамгийн өргөн хэсэг 350м
  •   Хамгийн богино хэсэг 110м
  •   Нуурын дундаж гүн 6м
  •   Хамгийн гүн хэсэг 11м байдаг.

Тосон нуур нь:

  • Улиас, бургас мод
  • Зэгс, шагшуурга зэрэг олон төрлийн ургамал
  • Нугас, Дэглий, Ангир, Хун, Хар галуу зэрэг усны шувууд
  • Цурхай, Зэвэг, Алгана, Мөнгөлөг хэлтэг, Амарын цулбуурт зэрэг загаснуудтай.

Тосон нуур нь олон төрлийн шувуудын зусах, мал ан амьтдын ундаалах таатай орчин болсноос гадна Монголоороо аялах аялагчдын очиж үзэх дуртай газруудын нэг болсон билээ.