Захирлын мэндчилгээ



Манай компанийн цахим хуудсанд зочилж байгаа танд баярлалаа.

“Монполимет Групп” нь түүхэн хөгжлийнхөө 29 жилийн хугацаанд уул уурхай, хүнд үйлдвэрлэлээс нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт амжилттай шилжиж, эх орныхоо бат бэх хөгжлийн суурийг хамтдаа бүтээлцэж буй Үндэсний үйлдвэрлэгч групп компани билээ.
Манай хамт олон үйл ажиллагаа явуулж буй салбарт бүртээ байгальд ээлтэй эко шийдэл бүхий шинэ нөү-хау, инноваци, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, ногоон хөгжлийг дэмжих эрхэм зорилгынхоо хүрээнд “Монцемент үйлдвэр”-т Монгол Улсдаа анх удаа хаягдал дулаанаас эрчим хүч үйлдвэрлэх WHR-ийн систем, төмөр замын бүтээн байгуулалт Тосон уурхайн үйлдвэрлэлдээ Драгийн үйлдвэр, дуслын усалгааны системийг дээ амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна. “Монполимет” ХХК үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн хариуцлагатай мэргэжлийн байх зарчмыг үнэт зүйлээ болгон, салбартаа нөхөн сэргээлтийн жишгийг тогтоож, 20 удаа шилдэг нөхөн сэргээгч байгууллагаар шалгарсан билээ.
Эх орны маань дөрвөн зүг, найман зовхист өрнөж буй их бүтээн байгуулалтыг тасалдуулахгүйн төлөө олон мянган байгууллага цар тахлын сорилттой зэрэгцэн эдийн засгийн хямралтай нүүр тулгарч байгаа энэ хүнд үед мянга гаруй ажлын байраа тогтвортой хадгалж, үйл ажиллагаагаагаа үргэлжлүүлэн бүхий л нөөц бололцоо хүчин чадлаа дайчлан ажиллаж байна. Цаашид цар тахлын энэхүү нөхцөл байдалд үүсэж болох бүхий л эрсдэлээ тооцон, эрүүл мэндийн аюулгүй байдлыг чандлан сахин, зах зээлд тэргүүлэгчийн байр сууриа хадгалж, хэрэглэгч, харилцагч, хөрөнгө оруулагч, нийт боловсон хүчин, улс орныхоо сайн сайхны төлөө хариуцлагатай ажиллаж, байгальд ээлтэй үйл ажиллагааг ямагт дэмжин ажиллах болно.

Монполимет компанитай хамтран ажилладаг байгууллагууд, ажил хэрэгч хамт олон болон бүх хүмүүст Монгол улсынхаа хөгжлийн төлөө цаашдын үр бүтээлтэй хамтын ажиллагаанд “Хамтдаа хөгжицгөөе!” гэсэн уриатайгаар хамтран ажиллахыг урьж байна.


ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан