Байгаль орчин, нөхөн сэргээлтийн бодлого Биологийн нөхөн сэргээлт хийгдсэн байдал Орон нутгийг хөгжүүлэх хөтөлбөрүүд Ажилчдад үзүүлэх нийгмийн халамж

Компанийн түүх

2017 он

  • Монгол инженерүүд Монголд ДРАГ-ийн аварга холхивчийг суурилуулж угсарсан.
  • Нөхөн сэргээлтийн дэвшилтэт технологи, иноваци- Монгол улсдаа анх удаа уул уурхайн салбарт бионүүрсэн бортогыг амжилттай нэвтрүүлсэн.
  • МУ-ын Гавъяат агрономич Жамъяантай хамтран МУ-д нэн ховордоод байгаа олон наст ургамлуудыг тарьж эхэлсэн.
  • Монполимет цогцолбор барилгын төслийн 3-р барилгыг ашиглалтад өгсөн.
  • УБ дахь Клинкер боловсруулах үйлдвэрийн анхны цементээ үйлдвэрлэсэн.
  • УБ дахь Клинкер боловсруулах үйлдвэрийн ПРП 110/10 кВ –ын дэд станцыг ашиглалтад оруулав.
  • Орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон мэргэжлийн ProFIT фитнес төв нээлтээ хийсэн.
  • Монполимет Группын үүсгэн байгуулагчдын санаачлагаар Дорноговь аймгийн Өргөн суманд Луван Жалбуу бурхан, Төв аймгийн Заамар сумын нутаг Хүүхдийн овоонд Бурхан залж шүншиглэн аравнайлж Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн байгуулав.
  • Европын үйлдвэрүүдэд ашиглагдах болсон эко технологийг Монголд анх удаа нэвтрүүлсэн “Монцемент билдинг материалс” компани Монголоос анх удаа Европын сэргээн босголт хөгжлийн банкны (EBRD) Environmental & Social Best Practice Award буюу “Байгаль орчин, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч шилдэг төсөл, тогтвортой хөгжлийг хангагч” хэмээх нэр хүндтэй шагналыг хүртсэн.

2016 он

  • Дулаанаас 5МвТ-н эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр Өргөн ДЦС – WHR ашиглалтанд оров.
  • 40 ш задгай цемент ачих зориулалттай хамгийн сүүлийн үеийн загварын Европ стандартын хоппер вагоныг Украйн улсад үйлдвэрлүүлэн Монголд оруулж ирэв.
  • Монполимет группын оффиссийн зориулалттай 16 давхар барилгыг ашиглалтанд оруулж, Улсын комисст хүлээлгэн өгөв.
  • Дорноговь аймгийн Өргөн суманд Монцемент үйлдвэрийн ажилчдын 44х2 нийт 88-н айлын орон сууцыг барьж Улсын комисст хүлээлгэн өгөв.
  • Төв аймгийн Заамар сум, Булган аймгийн Дашинчилэн суманд тус тус 1200м кв бүхий Ахуйн үйлчилгээний барилга барьж Улсын комисст хүлээлгэн өгөв.

2015 он

  • Монцемент үйлдвэрийг ашиглалт оруулав.
  • Үйлдвэрийн 3,5 км төмөр замыг улсын комисст хүлээлгэн өглөө.
  • Булагт 110кв-ын дэд станцыг улсын комисст хүлээлгэн өгсөн.
  • Монцемент төсөл, МУ-ын ЗГазартай хөрөнгө оруулалтын гэрээ байгууллаа.

2014 он

  • МУ-ны Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газар, БНГУ-ын хамтын ажиллагааны “BGR” төсөлтэй хамтран “Уурхайн хаалт ба Байгаль орчны хамгаалал” сэдэвт IX их хурлыг хамтран зохион байгуулж, нөхөн сэргээлтийн үзүүлэх сургалтыг Тосонгийн орд газарт 2 дахь удаагаа амжилттай зохион байгуулав.
  • Булган аймгийн Бүрэгхангай суманд 240 м урт, 9 м өргөн автозам гүүрийг өөрийн хөрөнгөөр барьж хүлээлгэн өгсөн.
  • Монцемент төсөл, ЕСБХБ-тай хөрөнгө оруулалтын гэрээ байгууллаа.
  • Монцемент төслийн талбайд иж бүрэн тоноглогдсон 150 хүний түр тосгоныг байгуулав.

2013 он

  • Монцемент төслийн гүйцэтгэгчээр Дэлхийд цемент үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Швейцарь улсын Holcim компанийн охин компани болох Хуашин компани сонгогдон хамтын ажиллагааны гэрээ байгуулагдав.
  • Монцемент төслийн хөндлөнгийн хяналтаар Энэтхэг улсын Холтек компани сонгогдон гэрээ байгуулагдав.

2012 он

  • “Монполимет цогцолбор” барилгын төслийн 1-р барилга ашиглалтад оров.

2011 он

  • Монгол улсад анх удаа Дуслын усжуулалтын системыг нэвтрүүлэв.
  • “МОНЦЕМЕНТ” төслийг санаачилав.
  • Сэнжит Худагийн шохойн чулууны ордын нөөцийн үнэлгээг Австралийн Майкромайн Кансалтинг Сервисиз компаниар олон улсын ЖОРК /JORC/ стандартын дагуу хийлгэж 264 сая тн нөөцийг тогтоолгов.
  • Дорноговь аймгийн Өргөн суманд цэвэр усны 10 цооногийн худаг ашиглалт оруулав.

2010 он

  • "Монцемент" төслийн ТЭЗҮ-ийг МУ-ын Эрдэс Баялаг, Эрчим хүчний Яамаар батлагдав.
  • Европ стандартыг хангасан, хуурай технологийн үйлдвэрийн түүхий эд материалын хими, физик, минералогийн шинжилгээний туршилт явагдав.
  • Монцемент төслийн дагуу: Геологи, гидрогеологи, геофизикийн хайгуул, судалгаа, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, 110 кВ-ын эрчим хүчний төвлөрсөн эх үүсвэрт холбох ТЭЗҮ, 5000м урт ус дамжуулах шугам, 1000м3-ийн багтаамжтай хоёр усан сан, 3,5 км урт төмөр зам, 10000м2 талбай бүхий тосгон, үйлдвэрийн усны шугамын зураг төслүүд, лабортари барих ажлын суурь тавигдав.
  • Нийт 12500м2 талбайд 60000м2 талбай бүхий "Соёл амралт спорт цогцолбор"-ын төсөл хэрэгжиж эхлэв.

2009 он

  • Дорноговь аймгийн Өргөн суманд өдөрт 2500 тн чулуунцар үйлдвэрлэх цементийн үйлдвэрийн шавыг тавив.
  • Захирал С.Энхтуяа төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнагдав.
  • Дархан хотын ТДСургуульд компьютерийн танхим байгуулж өгөв.
  • Дорноговийн Өргөн суманд интернэт, шилэн кабель тавив.

2008 он

  • Дорноговь Өргөн сумын Сэнжит худгийн шохойн чулууны ордын нөөцийг ҮХЯ, АМГТХЭГ баталлаа.
  • Ерөнхий захирал Ц.Гарамжав "Аж үйлдвэрийн гавъяат ажилтан" болов.
  • Сэнж-Сант ХХК үүсгэн байгуулагдав.
  • Төв аймгийн Заамар сумын 800 хүүхдийн дунд сургуулийн дотуур байр, хичээлийн байранд иж бүрэн засвар хийж, компьютер сургалтын танхимыг өөрийн хөрөнгөөр тохижуулан хүлээлгэж өгөв.

2007 он

  • Монполимет компани үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ой болов.
  • Дорноговь аймгийн Өргөн суман дахь Сэнжит худгийн шохойн чулууны ордын судалгаа хийж эхлэв.
  • Улсын хэмжээний байгаль орчны нөхөн сэргээлтийн 2-р үзүүлэх сургалтыг Тосон уурхай дээр амжилттай зохион байгууллаа.
  • Биологийн нөхөн сэргээлтээр нийт 79 га талбайд америкийн саваа мод 10.000 ширхэг, сибирийн цагаан улиас 6.000 ш, орон нутгийн бургас 3.000 ширхэгийг тариалав.
  • Бульдозерчин Д.Цолмон Монгол улсын Шилдгийн Шилдэг бульдозерчин болов.
  • Гал нохой жилийн "Шилдэг барилга"-аар 96 айлын 9 давхар орон сууц шалгарав.

2006 он

  • Техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн "Ногоон төсөл"-ийг хэрэгжүүлж эхлэв.

2005 он

  • Төв аймгийн Заамар сумын 3-р бригадад жимс, ногооны цэцэрлэг барьж хүлээлгэн өгөв.
  • Нар-Урт ХХК үүсгэн байгуулагдав.
  • Байгаль орчинд сөрөг нөлөөгүй Драг 250Д 2 дахь баяжуулах үйлдвэрээ ашиглалтанд оруулав.

2004 он

  • Advanced Natural Nutrition ХХК үүсгэн байгуулагдав.
  • Булган аймгийн Дашинчилэн суманд бага сургуулийн байрыг ашиглалт өгөв.

2003 он

  • Байгаль орчинд сөрөг нөлөөгүй Драг 250Д баяжуулах үйлдвэрийг ашиглалтанд оруулав.
  • Япон улсын Иточу компанитай хамтран Тосон-Алт ХХК-ийг үүсгэн байгуулав.

2002 он

  • Монполимет компани үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ой болов.

2001 он

  • Инженер техникийн ажилтнууд ашиглалтын норм дууссан НКМЗ 10/70 алхагч экскаваторыг задлан зөөвөрлөж, засварлаж тристоравтомат удирдлагатай болгон шинэчлэн, ашиглалтанд оруулсан ба Тосонгийн гольдролын ордыг роздельны аргаар олборлосон.

2000 он

  • Байгаль орчинд сөрөг нөлөөгүй Драг 250Д баяжуулах үйлдвэрийн төсөл эхлэв.
  • Тосон үйлдвэрийн ажилчдын Тосгон ашиглалтад оров.
  • Тосонгийн дэнжийн ордыг олборлож эхлэв.

1999 он

  • Катерфиллерийн өндөр хүчин чадалтай техникүүдийг иж бүрнээр нь уул уурхайн үйлдвэрлэлд нэвтрүүлэв.

1996 он

  • Төв аймгийн Заамар сумын Баянголын алтны шороон ордын 9-р блокд хайгуул, олборлолтын ажил эхлүүлэв.
  • 1996-1998 онд Орчин үеийн уул уурхайн техникүүд болох “KAMATSU” техникийг хэрэглэж эхэлсэн.

1995 он

  • Сэлэнгэ аймгийн Бүдүүний алтны шороон ордод нарийвчилсан хайгуул хийж, нөөцийг баталгаажуулсан.

1992 он

  • Монполимет ХХК үүсгэн байгуулагдав.