Монгол Улсын манлай аж ахуйн нэгжээр Монполимет Групп 12дахь удаагаа тодорлоо.

Нийтлэгдсэн: 3 жил өмнө

Баялаг бүтээж, улсынхаа хөгжлийн зүтгүүр болсон ТОП 150 аж ахуйн нэгжийг тодоруулах ёслолын үйл ажиллагаа энэ жил 14 дэх удаагаа болж өнгөрлөө. Эдийн засаг, нийгэм, бизнесийн хөгжилд оруулж буй хувь нэмэр, үүрэг хариуцлагыг нь үнэлдэг энэ шалгаруулалтыг Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран 2001 оноос эхлэн явуулж байгаа юм. Илүү татвар төлж, илүү орлого олсон компаниудыг өмнөх жилүүдэд нэрлэдэг байсан бол энэ жил нарийвчилсан олон шалгуур үзүүлэлтээр дүгнэжээ. Энэ жилийн шалгаруулалтын гол онцлог нь аж ахуйн нэгжүүдийн компаний нийгмийн хариуцлага, авлигын эсрэг үйл ажиллагаа, компаний засаглал, инноваци, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх чиглэлээр хийсэн ажлын үр дүнг гол шалгуур болгожээ.

Арга хэмжээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга С.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар болон албаныхан оролцов.

Монгол улсдаа хариуцлагатай уул уурхайг хийх, биологийн нөхөн сэргээлт, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх тал дээр бусаддаа үлгэр жишээ болж буй өдгөө 20 гаруй жилийн түүхтэй Монполимет Групп энэ жил энэхүү нэр хүндтэй шагналыг 12 дахь удаагаа хүртэж байгаа нь Үндэсний хөрөнгө оруулалттай дотоодын компаниудын нийгмийн өмнө хүлээсэн үүргээ хэрхэн нэр хүндтэйгээр авч явж байгаагийн нэг илэрхийлэл боллоо.

Монполимет Групп нь Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэгхангай сумдын зааг Тосонгийн гольдролын ордод үнэт металийн олборлолт явуулдаг бөгөөд уул уурхайн үйлдвэрлэлтэйгээ зэрэгцэн техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг хамтатган хийдгээрээ салбартаа тэргүүлэгч болон ирсэн билээ.Өнөөдрийн байдлаар нийт ашиглалт явуулсан талбайнхаа 93% нь техникийн нөхөн сэргээлт, 68% нь биологийн нөхөн сэргээлт хийгээд байна. Түүнчлэн зөвхөн гольдролын орд буюу голын татам, усархаг, намгархаг газар ашиглалт явуулах зориулалт бүхий дэлхийд Эко үйлдвэрлэл гэдгээр хүлээн зөвшөөрөгдсөн Драгийн технологиор олборлолт явуулдаг нь байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө хамгийн багатай үйлдвэрлэл гэдгээр шилдэг Эко үйлдвэрлэл цол өргөмжлөлийг удаа дараа авч байсан юм.

Түүнчлэн Монполимет Групп Эко үйлдвэрлэлийнхээ үргэлжлэл болгож Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт жилд 1.000.000 тонн олон төрлийн портланд цемент үйлдвэрлэх хуурай аргын цементийн үйлдвэрийг барьж байгуулан ирэх онд ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Энэ үйлдвэр нь Дэлхийд хүлэмжийн хийн ялгаруулалтаараа хамгийн багад тооцогддог Франц улсын Лафарж Группын технологийг эх орондоо нутагшуулж байгаль орчинд сөрөг нөлөө хамгийн багатай жишиг цементийн үйлдвэр болох юм.

Монгол улсын өнөөгийн уул уурхайд түшиглэсэн эдийн засгаас төрөлжсөн эдийн засаг руу шилжих хөгжлийг дэмжсэн, импортыг орлож гадаад валютын урсгалыг дотооддоо барих энэхүү үндэсний үйлдвэрлэл нь орон нутгийн төсөвт хөрөнгө бүрдүүлж, 600 гаруй шинэ ажлын байрыг бий болгож, бүс нутагт үйлдвэр дагасан туслах аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, тэдний орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх маш чухал ач холбогдолтой юм.

Монцемент төслийн хүрээнд шинээр 280 айлын орчин үеийн тохилог орон сууц, ахуйн үйлчилгээний төв, цэцэрлэг, спорт цогцолбор зэрэг бүтээн байгуулалтууд сүндэрлэн босч Дорноговь аймгийн Өргөн сум одоогийн байгаагаасаа 3 дахин өргөжин тэлэх боломжтой юм.