Монполимет группийн мод үржүүлгийн талбайд тавтай морил.

Нийтлэгдсэн: 1 сар, 2 долоо хоног өмнө

Уул уурхайн нөхөн сэргээлтийн эцсийн зорилго бол олборлолт явагдсан газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах буюу нөхөн сэргээх явдал билээ. Тэгвэл Тосон уурхайд бид биологийн нөхөн сэргээлт, ургамалжуулалтын ажлын хүрээнд ногоон төгөл байгуулах, ойжуулах ажлыг гүйцэтгэж байна.Одоогийн байдлаар тус уурхайд нийт 5,5 км урттай 7 хэсэг ойн төглийг байгуулсан ба үүнд улиас, хайлаас, бургас, чацаргана, үхрийн нүд, торлог зэрэг нийт 100000 гаруй модыг тарьж ургуулан арчилж байна.

Тарьсан моддын хамгийн өндөр нь 8-12 настай улиас 6-7 метр өндөр ургасан бөгөөд одоо бие даан ургаж ойн хэв шинжийг бүрдүүлжээ. 

  Ойжуулалт хийснээр хөрс тогтворжин, хөрсний үржил шимийн био масс нэмэгдэж ургамлын төрөл зүйлүүд болон биологийн олон янз байдал олширч тухайн бүс нутгийн анхдагч хэв шинж бүрдэж эхлээд байгаа билээ.

#Хариуцлагатай_Уул_Уурхайг_Хэрэгжүүлэгч_Монполимет_Групп#Жишиг_Нөхөн_Сэргээгч_Үндэсний_Компани #МонполиметГрупп #MonpolymetGroup