Монцемент төслийн цементийн үйлдвэрийн 110/6 кв-ын дэд станц ашиглалтанд орлоо

Нийтлэгдсэн: 8 сар, 3 долоо хоног өмнө

Монгол улсад эдийн засгийн байдал хүндэрч, хөрөнгө оруулалтууд ихэнхдээ зогссон энэ үед Дорноговь аймгийн Өргөн суманд байрлах Монцемент Билдинг Материалс ХХК-ний жилд нэг сая тонн олон төрлийн цемент үйлдвэрлэх Монцемент төслийн хуурай аргын цементийн үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж байна. Энэ ажлын нэг хэсэг болох тус үйлдвэрийн гадаад эрчим хүчийг хангах 110/6 кВ-ын дэд станцыг улсын комисс хүлээн авлаа.

Дэд станц болон Сайншандаас үйлдвэрийн талбай хүртлэх 53 км өндөр хүчдэлийн агаарын шугамын гүйцэтгэлийг Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ ТӨК-ний Багануур Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Дамжуулах Сүлжээ Салбар компанийн хамт олон, нийлүүлэгчээр Дархан Энерго ХХК ажилласан байна.

110/6 кВ-ын “Булагт” дэд станцыг хүлээн авах ёслолын үйл ажиллагаанд Дорноговь аймгийн засаг дарга П.Ганхуяг, ЭХЯ-ны БХЗГ-ын ахлах мэргэжилтэн С.Цэрэнжамц, ЦДҮС-ийн ЗЗХ-ын дарга н.Самдандорж, Монполимет ХХК-ын захирал С.Энхтуяа, Монцемент Билдинг Материалс ХХК-ын захирал Г.Ариунхишиг тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.

1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай цементийн үйлдвэрийн дэд бүтэц болох усан хангамж, цахилгаан хангамж, төмөр зам, 1000 хүн амьдрах орон сууц зэрэг байгууламжуудын барилга угсралтын ажил амжилттай явагдаж байгаа бөгөөд энэ оны 5 сараас анхны бүтээгдэхүүнээ гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Монцемент Билдинг Материалс ХХК-ий хуурай аргын цементийн үйлдвэрийн Монцемент төслийг түүний толгой компани болох Монполимет ХХК, ЕСБХБанктай (EBRD) хамтран хэрэгжүүлж байна.