“Мөнх Тогтвортой Хөгжил Сан” ТББ-аас санаачлан зохион байгуулсан “#Нэг_айл-#Нэг_өдөр” аяны хүрээнд цугларсан хандивын МУЗН-т хүлээлгэн өглөө

Нийтлэгдсэн: 3 сар, 3 долоо хоног өмнө

“Мөнх Тогтвортой Хөгжил Сан” ТББ-аас санаачлан зохион байгуулсан “#Нэг_айл-#Нэг_өдөр” аяны хүрээнд цугларсан 2500КГ ЦАГААН БУДАА болон бусад МӨНГӨН ХАНДИВ-г цар тахлын хүнд цаг үед орлого нь тасарч, амьжиргааны эх үүсвэргүй болж буй иргэддээ хүнсний дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор МУЗН-т хүлээлгэн өглөө. Бидний эхлүүлсэн аянд нэгдэж, халуун сэтгэлийн хандиваа илгээсэн Monpolymet Group /Монполимет Групп-ийн нийт хамт олон, Ард Санхүүгийн Нэгдэл, "Ардирон” ХХК, “As Holding” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье! Хандивын аянд нэгдсэн бүх хүмүүстээ баярлалаа

Тус аяныг санаачлан зохион байгуулсан "Мөнх Тогтвортой Хөгжил Сан" ТББ-ийн Үүсгэн байгуулагч УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав, "Монполимет Групп"-ийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан нартаа талархал илэрхийлье.