Нийгмийн хариуцлага

Монполимет Групп нь хариуцлагатай уул уурхайн зарчмуудыг хэрэгжүүлж, нийгмийн сайн сайхан, улс орны эдийн засгийн хөгжилд урт хугацаанд үр өгөөж өгөх, бодит хувь нэмэр оруулах, тогтвортой хөгжлийн бат бэх суурийг бий болгохыг зорьдог төдийгүй компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд түүчээлэгч байхыг зорьдог.

Ажлын байрыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд:

Тосонгийн гольдролын ордыг ашиглахад зориулан 350 хүний ажиллаж амьдрах тохилог орон сууцтай суурин байгуулсан. Энэ суурин нь тохилог хоолны газар, саун, биеийн тамирын заал, халуун ус,олон сувгийн телевиз, өндөр хурдны интернэтэд холбогдсон, уурхайчдын ажиллаж амьдрах бүх бололцоогоор хангагдсан.

Ажилчдын хүнсэнд өөрсдийн тарьж ургуулсан шинэ ногоо, туслах аж ахуйгаасаа мах, цагаан идээ, эрүүл чанартай хүнсээр бүрэн хангаж нийлүүлдэг.

Мэргэжил дээшлүүлэх ажлын хүрээнд:

Орон нутгийн мэргэжилтэй болон мэргэжилгүй иргэдийг уул уурхайн машин механизмын оператор, гагнуурчин, токарьчин, цахилгаанчин зэрэг мэргэжилээр Вагнер ази , Техникийн сургалтын төвүүд болон өөрийн сургалт үйлдвэрлэлийн баазад  тулгуурлан суралцуулж хос мэргэжил  эзэмшүүлэн жилд 50- 60 шинэ ажлын байр бий болгож байна

Инженер техникийн ажилчдыг ОХУ, ХБНГУ, БНХАУ, АНУ,  БНСУ зэрэг орнуудад зохиогддог мэргэжлийн сургалт, семинар, уулзалт зөвлөгөөнд тогтмол хамруулдаг.

Нийгмийн халамж ажлын хүрээнд: 

Ажилчдынхаа ар гэр нийгмийн асуудлыг шийдвэрлэж, 1-3 өрөө байр, 5 ханатай гэр, хашаа байшин олгосон.
Нийт ажилчдын цалинг жилд дунджаар 20-50 хувиар өсгөж байна. 

Шинээр бүтээн байгуулж ашиглалтанд өгсөн барилга, байгууламж :

•Булган аймгийн Бүрэгхангай сумын ЗДТГазрын барилга •Булган аймгийн Дашинчилэн сумын бага сургуулийн барилга