Нийгмийн хариуцлага

Тус компанинь 1992 онд байгуулагдсан цагаасаа эхлэн ард иргэд, сум орон нутгийн удирдлагатай ойр дотно харилцан ажиллаж, тэдний ахуй амьдралд хөрөнгө оруулалт хийж компанийн нийгмийн хариуцлагын чиглэлээр тодорхой бодит ажлуудыг хэрэгжүүлж ирлээ. Хийсэн ажлуудаас дурдвал:

  • 2011 он
  • 2010 он
  • 2009 он
  • 2008 он
  • 2007 он
  • 2005-2006 он
  • 1999-2004 он

2011 он

  • Шилдэг 100 байгууллагын нэг.
  • Шилдэг нөхөн сэргээлт хийсэн байгууллага. (Уул уурхайн салбарт 7дахь удаагаа.)
  • Шилдэг татвар төлөгч байгууллага. Зэрэг шагналуудаар шагнаж урамшуулсан.
  • Монполимет Групп нийгэмийн хариуцлагын талаар хэд хэдэн бодлоготой ажилуудыг явуулсан. Жишээ нь:
  • Компанын хөрөнгөөр Булган аймгын Бүрэгхангай сум, Дорноговь аймгын Өргөн сумын засаг даргын орднуудыг барьж хүлээлгэн өгсөн.
  • Булган аймгын 38 өндөр настанд Хятад улсын Бээжин, Утай, Хөх хотуудад аялхад санхүүгийн туслалцаа үзүүлсэн.
  • Булган аймгын Булган, Заамар сумуудын хүүхдийн цэцэрлэг болон сургуулын дотуур байруудад иж бүрэн гал тогоо барьж байгуулхад хөрөнгө мөнгөний туслалцаа үзүүлсэн.
  • Жил бүр манай компани Америк, Герман, Орос, Хятад, Солонгос, Сингапур, Энэтхэг зэрэг орнуудаар явж уулзалт чуулганд оролцож, улмаар гадаададтай харилцах бизнесээ өргөтгөдөг.

Монполимет Групп нь 500 гаруй үндсэн болон гэрээт ажилчидтайгаас 2011 онд манай энэ том гэр бүл шинээр 8 гэр бүл 22 хүүхдээр тоогоо нэмлээ.

2010 он

  • 20 жил хуримтлагдсан Өргөн сумын хогийн цэгийг цэвэрлэж, хур хогийг дарахад 2 машин, 1 бульдозер, 1 экскаватор, 10-аад хүнийг ажиллуулж, нийтдээ 10 сая орчим төгрөгийг зарцуулж орон нутагт нь хүлээлгэн өглөө.
  • Монполимет групп нь Дорноговь аймгийн Өргөн сумд гарсан туурайн амны халдварын гол цэгт ажилсан хүмүүст 400.4 мянган төгрөг, дизелийн түлш, мөн байрлах гэрүүдийг олгожээ.
  • Оросын холбооны улсаас нарын мэргэжилийн эмч нарийг авчирч 10н өдрийн дотор Тосон уурхайн бүх ажилчидыг эрүүл мэндийн үзлэгт хамруулсан. Уг ажилийн нийт зардал 3 сая төгрөг болсон байна.
  • Монполимет групп нь хамтран ажилах гэрээний дагуу Төв аймгийн Заамар сумын Алтан Заамар санд 30 сая төгрөг, мөн Булган аймгийн Бүрэгхангай сумын Хөгжилийн санд 15 сая төгрөгийг тус тус олгосон.
  • Монгол Улсын Худалдаа Үйдвэрлэлийн Танхимын 50 жилийн ойд зориулж 10 сая төгрөг бэлэглэсэн.
  • Мөн манай групп Ерөнхий Онцгой Байдлын газарт орон даяар болсон зудын гамшигт туслах зорилгоор, малийн тэжээл бэлдэх ажилд 5.6 сая төгрөг хандивласан.

2009 он

  • Монгол улсын эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх салбар болсон уул уурхайн боловсон хүчин, мэргэжлийн ажилтныг сургаж бэлтгэдэг Дархан хотын Техникийн дээд сургуульд компьютерийн танхимыг иж бүрэн тоноглоход 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж тохижуулан ашиглалтанд өгсөн.
  • Булган аймгийн Бүрэгхангай сумын дунд сургуулийн дотуур байранд их засвар хийхэд нь 10 сая төгрөгийн тусламж үзүүлсэнээр уг дотуур байрны хүүхдүүдийн амьдрах тохилог орчинг бүрдүүллээ.
  • Төв аймгийн Заамар суманд “Ахуй үйлчилгээний төв” барихад нь 21 сая төгрөгийн тусламж үзүүлж, уг сумын иргэдийг халуун ус, саун, үсчин, зурагчин, засварын үйлчилгээ бүхий тохилог төвтэй болгосон.
  • Манай оронд тархсан гахайн ханиад буюу H1N1 вирусын халдварын хурц үеээр ЭНЭШГ-д хэвтэж эмчлүүлж байсан эхчүүд, эмэгтэйчүүдэд 12.3 сая төгрөгийн, 3-р амаржих газрын эхчүүд өвчтөн нарт 12,3 сая төгрөгийн, “Хүүхэд асран хүмүүжүүлэх төв” –ийн хамт олонд АНУ-ын SWANSON компанийн 13,8 сая төгрөгийн амин дэмүүдийг тусламж болгон өгсөн.
  • Нийслэлийн СХД-ийн 3-р хорооны иргэн нүдний хорт хавдартай 1,5 настай Б. Болор-Эрдэнэ хүүд нүдний болор суулгах эмчилгээ хийлгэхэд нь 500 мянган төгрөгийн тусламж үзүүлсэн.
  • Эх үрсийн баярыг тохиолдуулан хамтран ажилладаг Төв аймгийн Заамар сумын хичээл сурлагандаа хамт олноо тэргүүлдэг, эмзэг бүлгийн хүүхдүүд, БГД-ын Verbite хүүхэд асрах төвийн нийт хүүхдүүдэд амттаны дээж, дуулах дуртай дуунуудыг багтаасан дууны СД, хүүхэд болгоны унших дуртай Улаан малгайт хэмээх зохиолыг орос монгол хэл дээр нь харьцуулж бичсэн бяцхан ном, Ан амьтны тухай адал явдалт өгүүлэглэгүүд, витамины дээжийг бэлэг болгон өгсөн.
  • Гацуурт тосгоны эмзэг бүлгийн хүмүүст Улаанбаатар хот дахь Солонгосын Сонгдо эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нартай хамтарч бүх төрлийн оношлого, үнэгүй эмчилгээ үзүүлсэн.
  • Төв аймгийн Заамар сум, Булган аймгийн Бүрэгхангай сумдын болон өөрийн компанийн орон гэрний хэрэгцээтэй байсан 10-аад айл өрхөд 4 болон 5 ханатай гэрүүдийг хямдралтай үнээр олгож тусалсан.
  • Дорноговь аймгийн өргөн сумын оршин суугчдын ундны усны асуудлыг шийдэн 100 м гүнтэй, ус ундарга сатай гүний худаг гаргаж, олон жилээр усны гачаалд байсан Өргөн сумынхны хэрэгцээг ундны цэвэр усаар хангасан.
  • Өргөн суманд шинээр хурдны интернэт, шилэн кабелийг тавихад 25 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, тус компанийн ажилтан ажиллагсдад, хөдөө орон нутгийн иргэд дэлхийн хэмжээний мэдэээлэлтэй холбогдон ажиллах боломжтой болсон.

2008 он

  • Төв аймгийн цагдаагийн газрын ажилтнуудын хэрэгцээнд зориулан Японы SHARP фирмийн өнгөт телевикор 7 ширхэгийг нийлүүлсэн.
  • Бэлчээрийг усжуулах, хөдөөгийн хүн малыг ундны усаар хангах, төр засгийн бодлогыг дэмжиж Төв аймгийн Заамар сумын нутагт гүний худаг гаргах 3 газарт усны шинжилгээ, өрөмдлөгийн ажил хийж худаг гаргасан.
  • Харж хайхрах эзэнгүй, хамгаалах газаргүй болж, ширгэж устахын ирмэгт тулаад байсан Заамар сумын 3-р багийн нутаг дахь “Гичгэний булаг”-ийн эхийг хамгалтад авч хашаа хороо барьсанаар уг булгийн ус сэргэн урсаж тэр орчмын 10 гаруй мянган толгой мал, нутгийн иргэдийн ундны цэвэр усны хэрэгцээг хангадаг боллоо.
  • Төв аймгийн Заамар суманд 2007-2008 оны хичээлийн жилд нийт 93 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна. Энэ ажлын хүрээнд:
  • Сурагчдын ая тухтай амьдрах таатай орчинг бүрдүүлэн, 4 том заалыг тоосгон ханаар өрлөг хийж, 12 тусдаа стандарт тохилог өрөө болгон тохижуулсан
  • Дотуур байрны 72 ширхэг модон цонхыг иж бүрэн шинэчилэн вакуум цонхтой болгосон.
  • Ариун цэврийн ашиглагдахгүй байсан өрөнүүдийг засварлаж,ашиглаж оруулсан.
  • Сургуулийн хичээлийн байрны үүдний хэсэг, хаалгыг шинэчилэн засварласан.
  • Дотуур байрны нийт талбайд дотуур засал чимэглэл болон гадна фасадны шавардлага, өнгө будаг, иж бүрэн засварыг тус тус хийж гүйцэтгэн 83 сая төгрөгийн хөрөнгө гарган, мэргэжлийн өндөр түвшинд хийж, “ажил хүлээлцэх акт”-аар хүлээлгэн өгсөн.
  • 2008 онд сургуультай байгуулсан “Хөрөнгө оруулалтын гэрээ”-ний хүрээнд компьютерийн танхимд 10.5 сая төгрөгийн үнэ бүхий иж бүрэн компьютерууд, дагалдах тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн болно.
  • Заамар сумын Засаг даргын Тамгын газрын байрны гадна талын их засварын ажлыг богино хугацаанд 10.3 сая төгрөгийн хөрөнгийг гаргаж, өөрсдийн хүч хөдөлмөрөөр хийж хүлээлгэн өгсөн зэрэг болно.

2007 он

  • Сүүлийн арваад жил урлаг соёлын үйлчилгээгээр дутагдаж байсан Төв аймгийн Заамар сумын төвийн болон 2,3 дугаар багийн ард иргэдэд МУГЖ Т. Ариунаа, МУСТА С. Жавхлан нарын бүрэлдэхүүнтэй урлагын бригадаар үйлчлэх ажлыг зохион байгуулж хөдөө нутгийн иргэдийг урлагын одуудтай уулзуулсан.
  • Нийслэл хотын зуслангийн бүс нутаг Санзайн аманд гэрэл цахилгаан, усан хангамж, дэд бүтэц бүхий 20 айлын тохилог зуслангийн цогцолбор барьсан.
  • Төв аймгийн Заамар сумын иргэн Д. Ихбаярт төмс хүнсний ногооны фермерийн төсөлд 3,0 сая төгрөгийн днмжлэг үзүүлсэнээр эдгээр иргэдийн жижиг дунд бизнес нь амжилттай хөгжиж тухайн төслүүд нь үр дүнгээ өгч эхлээд байна.
  • Заамар сумын төвийн оршин суугчдыг орчин үеийн холбоо мэдээллийн сүлжээнд холбох санаачлагыг зохих газруудад танилцуулж тавьсанаар тус сумынхан Мобикомын сүлжээнд холбогдож дэлхийн мэдээллийн сангаас хэрэгцээт мэдээллээ авч хэрэглэгчидтэй чөлөөтэй холбогдох боллоо.

2005 онд

  • Төв аймгийн Заамар сумын уурын зуухны засвар үйлчилгээг 20 сая төгрөгөөр бүрэн хийлгэсэнээр сумын захиргаа, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, орон сууцнууд дулаанаар найдвартай хангагдлаа.
  • Орон нутгийн ард иргэдийг жижиг дунд бизнес эрхлэн амьдрал ахуйгаа дээшлүүлэх үйл ажиллагааг нь дэмжиж Төв аймгийн Заамар сумын иргэн Д. Энхтөрийн төмс хүнсний ногооны феремрийн төсөлд 8,0 сая төгрөгийн санхүүгийн тусламж үзүүлсэн.

2006 онд

  • Заамар сумын Хайлаастын 3-р багийн ажлыг дэмжих зорилгоор 3 сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлсэн.
  • Тус компани нь 40000 айлын орон сууц барих Монгол улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг дэмжиж, Улаанбаатар хотын төвд 96 /2х48/ айлын тохилог орон сууц барьж, чанарын онц сайн үзүүлэлттэйгээр ашиглалтанд өгсөнөөр 450-иад хүний ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлж өглөө. Энэ барилга маань 2006 оны “Шилдэг барилга”-ийн нэг болсон.

1999-2000 онд

  • Заамар сум дахь Тосонгийн гольдролын ордыг ашиглахад зориулан 350-иад хүн ажиллаж амьдрах тохилог орон сууцтай суурин байгуулсан. Тосонгийн уурхайчдын энэ суурин нь тохилог саруул хоолны газар, саун, биеийн тамирын заал, халуун ус, холбоо харилцаа, засвар мужааны тоноглогдсон байруудтай, залуучуудын ажиллаж амьдрах нөхцөл нөхцөл бүх бололцоогоор бүрэн хангагдсан.
  • 1999 оноос Монгол улсын эмэгтэй самбо, жудо бөхийн шигшээ багийг ивээн тэтгэж, дэлхийн аварга Х. Батхишиг, Эрдэнэ-Од, Ш. Цэвэлмаа, Д. Батдэмбэрэл, Долгормаа, О. Бундмаа нарыг тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө хүрэл медаль авахад санхүүгийн дэмжлэг үзүүлж ирсэн.

2002 онд

  • Нийслэлийн 70-р сургуулийн дэргэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан “Амьдрах ухаан” төслийг санхүүжүүлж хэрэгжүүлсэн.

2004 онд

  • Булган аймгийн Дашинчилэн суманд бага сургуулийг бариулсан.