СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Нийтлэгдсэн: 2 жил, 3 сар өмнө

Сонгон шалгаруулалтын үе шат нь ажлын байранд ажилтан авах нэгж хэлтсийн захиалгаас /энэхүү захиалга нь төслийн бүтэц, төлөвлөгөөний дагуу хийгддэг/ эхэлдэг бөгөөд бид сонгон шалгаруулах үйл ажиллагаандаа ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил тэгш боломж олгож, шударга ил тод байдлыг баримталдаг.

Захиалгын дагуу бид нээлттэй ажлын байрны зарыг компанийн цахим хуудас, www.biznetwork.mn цахим хуудас, өдөр тутмын сонин, Олон улсын болон Монгол улсын ажил зуучлалын байгууллагууд, орон нутагт нээлттэй ажлын байрыг зарлах бүх сувгуудад хандаж байршуулдаг. Сонгон шалгаруулалтын Хүний нөөцийн хэлтэс, тухайн ажлын байрын захиалга ирүүлсэн нэгж, хэлтсийн шууд удирдлагатай хамтран зохион байгуулдаг.