Тосон үйлдвэр

Тосон үйлдвэр

Монполимет ХХК нь 1996 оноос Булган аймгийн Бүрэгхангай, Төв аймгийн Заамар сумын нутагт орших Баянгол, Тосонгийн дэнжийн болон гольдролын шороон ордуудад ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшин уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байна..


Уулын ашиглалт, нөхөн сэргээлт

Төв аймгийн Заамар сумын Тосонгийн гольдролын Алтны шороон ордод 2011 онд алхагч экскаватор, Кат, Комацу фирмийн 043D xzc гидроэкскаватор, автосамосвол, бульдозер техникүүдийг ашиглаж нийт 34.8 га талбайн 1700.0 мянган м3 эзэлхүүн бүхий техникийн нөхөн сэргээлтийн ажил хийж гүйцэтгэсэн.

Биологийн нөхөн сэргээлт

Тосонгийн ордод хийгдэж буй уул уурхайн нөхөн сэргээлтийн ажлын гүйцэтгэлийн товч мэдээлбэл: / 2014 оны 08 сарын 20 байдлаар / Нийт 723,3 га талбайд уулын ашиглалт явуулаад байна. Үүний 93.3% буюу 675.7 га талбайд Техникийн нөхөн сэргээлт, 60% буюу 433.7 га талбайд Биологийн нөхөн сэргээлт, ургамалжуулалтын ажлыг тус тус хийж гүйцэтгэн МХЕГ, БОНХЯ, орон нутгийн төр захиргааны байгууллагаас бүрдсэн комисст актаар хүлээлгэн өгөөд байна. .


Нөхөн сэргээлтийн ажилд нэвтрүүлсэн дэвшилтүүд:

Монгол улсын уул уурхайн салбарын тэргүүний нөхөн сэргээгч байгууллага Монполимет групп нь уул уурхайн салбарт анх удаа БНСУ-ын сүүлийн үеийн дэвшилтэд технологи болох дуслын усалгааны системийг ойжуулалт хийсэн 30 га талбайд угсарсарч тогтмол усалгааг хийснээр усны зарцуулалтанд хэмнэлттэй, модны ургалтанд сайн үр дүнтэй туршлагыг нэвтрүүлэн ажиллаж байна.

Мод үржүүлгийн хүлэмжинд үр болон мөчрөөр 8 зүйлийн мод тариалж үрслүүлж байна.

  • Үрээр Гүйлс, Харгана, Монос, Нохойн хошуу, Жигд, Хайлаас
  • Мөчрөөр Бургас, Улиас, Сухай

Монполимет групп нь уул уурхайн нөхөн сэргээлтийн ажлыг олон нийтэд сурталчилан, таниулах зорилгоор дараах томоохон ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

  • 2011 онд “Орон нутаг дахь уул уурхайн нөхөн сэргээлтийн анхдугаар үзүүлэх сургалт”-ыг Тосон уурхай дээр амжилттай зохион байгуулж, нөхөн сэргээлт ургамалжуулалтын ажлын арга туршлагаа бусад уул уурхайн аж ахуй нэгжүүдэд зааж, зөвлөгөө өгөн ажиллаж байна.
  • 2011 онд УИХ-ын гишүүн, Байгаль Орчин Хүнс Хөдөө Аж Ахуйн Байнгын хорооны дарга П.Алтангэрэл тэргүүтэй УИХ-ын ажлын хэсэг “Монполимет” группийн Тосон үйлдвэрийн уул уурхайн нөхөн сэргээлтийн ажилтай танилцан өндөр үнэлгээ өгсөн байна.
  • Мөн Монполимет групп нь байгаль хамгаалаллын чиглэлээр Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөл, “Green SOS” Төрийн Бус Байгууллага зэрэг байгаль орчны олон нийтийн байгууллагууд, орон нутгийн иргэдийн санал бодлыг тусган ажиллаж байна.
  • 2011 оны 5 сард бурхан шашны төв Гандантэгчилэн хийдийн Зайсан дахь Хүүхдийн цэцэрлэгийн гадна цэцэрлэгжилтэнд 4 зүйлийн 250 мод тариж тохижуулсан.
  • 2011 оны 10 сард Улаанбаатар хотод “Ногоон суваг” телевизтэй хамтран “Хатан Туул ба цаг хугацаа” аяны хүрээнд Туул голын дагуу 5 зүйлиийн 600 мод тариж ойн зурвас байгуулж, олон нийтийг хамарсан нийгмийн ажлуудад оролцсон.

Техник, технологи шинэчлэлт

Монполимет группын зүгээс 2011 онд сүүлийн үеийн дэвшилтэд техник, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, дараах хөрөнгө оруулалтыг хийлээ. Үүнд:
  • ОХУ-ын ЭШ 6/45 алхагч экскаваторын задаргаа, тээвэрлэлт, угсралтын ажлыг манай инженер техникийн ажилтнууд амжилттай хийж, гүйцэтгэлээ.
  • АНУ-ын катерпиллар фирмийн 2.8 м3-н багтаамжтай САТ 345D экскаватор,
  • ХБНГУ-ын Liebherr фирмийн Liebherr LTM 1030-2.1 өргөгч кран,
  • БНХАУ-ын 12м3 багтаамжтай Nord benz маркийн 5 ширхэг автосамосвол,
  • БНХАУ-ын 3м3 багтаамжтай хутгуурт ачигч 2 ширхэг тус тус шинээр авлаа.

Уурхайн олборлолтын ажлыг Драг - алхагч экскаватор, экскаватор - самосвалын хосолмол аргаар явуулж байна.
1999 он хүртэл усан буу, КРАЗ манай ажлын гол техник байсан бол өнөөдөр усан дээр хөвөгч үйлдвэр ДРАГ, ЭШ – 6/45, ЭШ - 10/70 алхагч экскаваторууд, Америк, Япон, Германы фирмүүдийн уул уурхайн өндөр хүчин чадалтай хүнд машин механизмууд бүхий орчин үеийн уурхай болон өргөжсөн юм.
Монполимет ХХКомпани нь ашиглалт явуулсан талбайдаа байгаль орчны менежментийн бодлого, хөрөнгө оруулалтаар жил бүр техникийн нөхөн сэргээлтийг 95 хувь, биологийн нөхөн сэргээлтийг 60 хувь хүртэл байгаль орчны төлөвлөлт, хүрээлэн буй орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийн дагуу чанартай хийж гүйцэтгэж байна..

Бид олборлолт явуулсан талбайдаа хаана нь ямар нөхөн сэргээлт хийх, ямар ургамал мод тариалах талаар урьдчилан судалгаа, шинжилгээг хийж, нутгийн цаг агаарын онцлог, хөрс шорооны онцлог зэргээс шалтгаалан тухайн газарт нутагшин зохицох чадвартай согоовор, ботууль, царгас, зүлэг зэрэг 5-6 төрлийн бэлчээрийн олон наст ургамлууд, Сибирийн цагаан улиас мод, АНУ-ын хурдан ургадаг саваа хэлбэрт мод, нутгын бургас, чацарганы мод, үхрийн нүд зэрэг модлог ургамлыг сонгон тариалсан нь одоо үр дүнгээ өгч ургалт 90 хувьтай байна.

Нөхөн сэргээлт бол шороог нь тэгшлээд мод бут суулгах төдий ажил биш, ур ухаан, мэдлэг мэргэжил шаарддаг нарийн чимхлүүр ажиллагаатай шинжлэх ухааны үндэстэй хийгддэг ажил юм.
Олон жилийн нөхөн сэргээлтийн ажлын явцад тус компани нь нөхөн сэргээлт хийх зориулалт бүхий техник, тоног төхөөрөмжтэй болж мэргэжлийн чадварлаг багийг бүрэлдүүлэн жилээс жилд шинэ туршлага хуримтлуулсаар байна.
Компанийн удирдлагаас үйлдвэрлэлийн үйл ажиллагааны үндсэн техник тоног төхөөрөмжөө шинэчлэн сайжруулах, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, технологийг улам боловсронгуй болгох талаар цэгцтэй, алсын хараатай бодлого чиглэл барин ажилласнаар өнөөдөр тус компани орчин үеийн, өндөр хүчин чадал бүхий техник тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан, уул уурхайн ямар ч ажлыг бие даан гүйцэтгэх боломжтой байгууллага болтлоо хөгжин бэхжсэн юм.
Монполимет ХХК нь 1996 оноос Булган аймгийн Бүрэгхангай, Төв аймгийн Заамар сумын нутагт орших Баянгол, Тосонгийн дэнжийн болон гольдролын шороон ордуудад ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшин уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байна.