ТҮҮХИЙ ЭД ба ДЭД БҮТЭЦ

ХҮНИЙ НӨӨЦ

Монцемент үйлдвэр нь ашиглалтад орсноор олон зуун ажлын байр шинээр бий болно.
Цементийн үйлдвэр болон барилгын материалын бусад үйлдвэрлэлийн салбарт ажиллах мэргэжилтэй боловсон хүчнүүдийг бэлтгэх зорилгоор гүйцэтгэгч компанийн сургалтын хүрээлэн, дотооддоо Хөтөлийн “Цемент Шохой” ХК –ийн дэргэдэх “Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв”, “Сайншанд дахь МСҮТ болон бусад МСҮТ –үүдтэй хамтран ажиллаж байна.

ТҮҮХИЙ ЭД ба ДЭД БҮТЭЦ

Сэнж Сант ХХК нь өөрийн эзэмшлийн “Сэнжит Худаг” шохойн чулууны ордод геологи хайгуулын нарийвчилсан судалгааны ажлуудыг 2005 оноос эхлэн хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг үндэслэн АМХЭГ-ын ЭБМЗөвлөлөөс нөөцийн хэмжээг 249.4 сая тонн мөн олон улсын JORC стандартаар нөөцийн хэмжээг 265 сая тонноор баталсан. Цаашид ордын нөөц өсөх боломжтой.

“Сэнжит Худаг” шохойн чулууны орд нь 170 гаруй жилийн батлагдсан нөөцтэй, химийн найрлага, геологийн тогтоцоороо цементийн үйлдвэрлэлийн технологи, чанарын шаардлагад дээд зэргээр тохирсон орд юм.