Уул Уурхайн Сайд Р.Жигжид Монцемент төслийн бүтээн байгуулалттай танилцлаа.

Нийтлэгдсэн: 8 сар, 3 долоо хоног өмнө

Энэ сарын 19-нд буюу Ням гаригт Уул уурхайн сайд Р.Жигжид Дорноговь аймгийн Өргөн суманд хэрэгжиж буй Олон улсын томоохон төсөл болох “Монцемент” төслийн бүтээн байгуулалтын ажилтай биечилэн танилцлаа.

Түүний багийн бүрэлдэхүүнд , Ашигт малтмалын газрын даргын орлогч Д.Амарсайхан, Уул уурхайн яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү, УУЯамны ахлах мэргэжилтэн Т.Мөнхжаргал, “Мон-Атом” компаний гүйцэтгэх захирал Э.Галбадрах, Дорноговь аймгийн засаг дарга П.Ганхуяг, Өргөн сумын засаг дарга н.Батжаргал зэрэг 10 гаруй албаны хүмүүс байлцлаа.

Өнгөрсөн оны 4-р сараас эхлэсэн бүтээн байгуулалтын ажил маш хурдацтай явагдаж байгааг онцлоод Монголдоо анхдагч болсон Олон улсын хамтарсан цементийн үйлдвэрийн шинэ технологи, байгальд ээлтэй үйлдвэрлэлийг төр засгийн зүгээс дэмжин ажиллахаа албаны хүмүүс мэдэгдэж байлаа.

Монцемент төсөл нь жилд 1 сая тонн олон төрлийн портлант цемент үйлдвэрлэх хүчин чадалтай, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн сүүлийн үеийн цементийн үйлдвэрлэлийн шинэ ноухау-г нэвтрүүлж буйгаараа онцлог төдийгүй илүүдэл халуун хий, усаа 90% хүртэл дахин боловсруулж ашиглах техникийн шийдэлтэй орчин үеийн Монголын нэрийн хуудас болох үйлдвэр юм.

Тус үйлдвэр нь энэ оны 6-р сараас эхнийхээ чулуунцарыг үйлдвэрлэж энэ ондоо анхныхаа бэлэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх юм. Made in Mongolia хэмээх үндэсний үйлдвэрлэлийн илэрхийлэл болсон нэмүү өртөг шингэсэн Монголын говийн хөрс үнэртсэн шинэхэн брэнд цемент төрөхөд ойрхон байгааг төсөл хэрэгжүүлэгчид баяртайгаар илэрхийлж байна.