ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙГ ХЭРЭГЖҮҮЛСЭН 25 ЖИЛ. /цуврал3/

Нийтлэгдсэн: 4 сар, 1 долоо хоног өмнө

НӨХӨН СЭРГЭЭЛТ БА ОЛОН НИЙТИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА

Монполимет компани нь ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд, эрдэмтэн судлаачид, мэргэжлийн болон мэргэжлийн бус байгууллагууд, гар аргаар алт олборлогчидыг хамруулсан нөхөн сэргээлтийн үзүүлэх сургалтуудыг Тосон уурхайн нөхөн сэргээлтийн үйлдвэр сургалтын бааздаа удаа дараа зохион байгуулж байсан билээ.

2007 онд болсон Улсын хэмжээний нөхөн сэргээлтийн үзүүлэх сургалт.

МХЕГ, АМГ, Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн BGR төсөл, Төв аймагболон Заамар сумын ЗДТГ-тай хамтран 2007 онд“Уул уурхайн салбар дахь байгаль орчны нөхөн сэргээлт” Улсын үзүүлэх сургалтыг Тосон үйлдвэрийнхээ Үйлдвэр сургалтын баазад зохион байгуулсан.

Сургалтаар байгалийн баялагийг зөв зохистой ашиглах, байгаль орчинд учирч болох сөрөг нөлөөллийг багасгах, байгаль орчиноо хамгаалах асуудлаар илтгэл хэлэлцүүлэг зохион байгуулж “Хариуцлагатай уул уурхайн үндсэн шалгуур бол нөхөн сэргээлт” хэмээн тунхаглан зарласан юм. Төрийн болон олон нийтийн байгууллага, гадаад дотоодын зочид, уул уурхайн салбарын аж ахуйн нэгжүүд, хэвлэл мэдээллийнхэн Монполимет группын нөхөн сэргээлтийн жишиг болсон бодит ажлын үр дүнтэй танилцаж сэтгэл хангалуун буцсан юм.


Уул уурхайн нөхөн сэргээлтийн ажил бол өндөр хариуцлагын хүрээнд хийгддэг ажил. Хамгийн чухал нь байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх сэтгэл байх хэрэгтэй.

2011 он. Монгол Улсад Орон нутгийн нөхөн сэргээлтийн анхны үзүүлэх сургалт.

“Орон нутаг дахь уул уурхайн нөхөн сэргээлтийн анхдугаар үзүүлэх сургалт”-ыгТөв аймгийн Заамар сумын ЗДТГ болон Мон Дулаан Трэйд ХХК, орон нутагт үйл ажиллагаа явуулдаг бусад аж ахуйн нэгжүүдтэй хамтран Тосон үйлдвэр дээр амжилттай зохион байгуулж, нөхөн сэргээлт ургамалжуулалтын ажлын арга туршлагаа бусад уул уурхайн аж ахуй нэгжүүдэд хуваалцаж зөвлөгөө, мэдээлэлээ солилцсон үр бүтээлтэй үйл ажиллагаа болсон.

Орон нутагт зохион байгуулсан энэхүү үзүүлэх сургалтаас хойш бүс нутгийн буюу Төв аймгийн Заамар суманд уул уурхайн үйлдвэрлэл явуулдаг бусад аж ахуйн нэгжүүд хамтарч болон дангаараа нөхөн сэргээлтийн ажлыг хариуцлагатайгаар хийдэг жишиг тогтсон. Тухайлбал Илт-Гоулд, Платиниум Ланд зэрэг компаниуд нь улсдаа нөхөн сэргээлтээрээ нэр төртэй үйл ажиллагаа явуулсаар байна.

2014 онд болсон“УУЛ УУРХАЙН ХААЛТ БАЙГАЛЬ ОРЧНЫ ХАМГААЛАЛ”онол практикийн бага хурал, үзүүлэх сургалт.

МХЕГ, Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн BGR төсөлтэй хамтран 2 дахь удаагаа зохион байгуулсан.

Дээрх үзүүлэх сургалтуудаар эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийг яаж байгалийн унаган төрхөнд нь ойртуулж болох, унаган байдлаас нь илүү нуур цөөрөмтэй, ургамал ногоотой, ойн шугуйтай болгож болдог вэ гэдгийг бодитоор харуулахыг зорьсон уул уурхайн салбар дахь нөхөн сэргээлтийн оюуны хөрөнгө оруулалт болдог юм.

Мөн эдгээр зохион байгуулсан сургалтуудад мэргэжлийн салбаруудын томоохон төлөөлөл болох эрдэмтэн доктор, инженер техникийн мэргэжилтэнүүд санал бодлоо солилцсоноор нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг өнөөгийн түвшинд хэрхэн яаж гүйцэтгэх арга аргачлалын талаархи бүх мэдээллийг сургалтуудаас авах бодит боломж бүрдүүлдэг.

Өнөөдөр Монполимет компани нь уул уурхайн салбар дахь нөхөн сэргээлтийн ажлаараа манлайлагч төдийгүй нөхөн сэргээлтийн салбарын оюуны боловсролыг санаачлагч, дэмжигч, түгээгч нь болон ажиллаж байна.

Монполимет компанийн Тосон үйлдвэр нь нөхөн сэргээлтийн ажлуудаараа үе шаттайгаар олон сургалтуудыг зохион байгуулснаар нөхөн сэргээлтийн ажлаас нь туршлага хуваалцах, танилцах, судалгаа шинжилгээ хийх, далдлага сургалт хийх зэрэг хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгжүүдэд нээлттэй компани болоод байна.

Сүүлийн жилүүдэд гадаад дотоодын их сургуулиудын доктор профессорууд болон судлаач оюутан, мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл тус компанийн Заамар суман дахь үйлдвэр сургалтын баазыг зорин ирж үйл ажиллагаатай танилцан хамтарсан туршилт, судалгаа шинжилгээний ажлуудыг гүйцэтгэж байна.

Тухайлбал ХААИС-ийн Инноваци Бизнес Хөгжлийн Төв, Дарханы ШУТИС-н оюутнууд, Эрдэнэт хотын УУС-ын оюутнууд, Олон улсын төвшинд байгаль орчин хамгаалалын ажлаар илтгэл тавьсан Ерөнхий боловсролын сурагчид, БОАЖЯ-ны Усны Бодлого Зохицуулалтын Газар, Туул голын сав газрын захиргаа, Герман, Япон, Хятад, Испани, Монгол улсын байгаль орчны их сургуулиудын Доктор проффессорууд болон судлаач оюутан нарын 47 төлөөлөгчид, Тогтвортой Санхүүжилт буюу ТоС Банкнуудын холбооны 54 төлөөлөгчид, Германы БОЯ-ны Нөхөн сэргээлтийн агентлагын эрдэмтэн судлаачид, МУИС-ХШУИС-ХБОСХИТэнхимийн хамт олон, Ашигт малтмалын газраас жил бүр зохион байгуулдаг БИД УУРХАЙЧИД нэрэмжит нөхөрсөг аяныхан, Германы хамтын ажиллагаа нийгэмлэгийн эрдэмтэн судлаачид зэргийг нэрлэж болох юм.