Хүүхдүүд уурхайн үйлдвэрлэл нөхөн сэргээлттэй танилцлаа.

Нийтлэгдсэн: 9 сар, 3 долоо хоног өмнө

Мэдээ мэдээллийн “MNC” телевиз “JCI Монгол” хамтран 18-24 насны оюутан, залуусын дунд дэлхий нийтэд тулгараад байгаа байгаль орчны асуудлын хүрээнд өөрийн бодлоо илэрхийлэх, олон улсын тавцанд дуу хоолойгоо хүргэх боломжийг олгох зорилготой англи хэл дээрх эссэ илтгэлийн уралдаант шалгаруулалтын нэвтрүүлгүүдийг цувралаар бэлтгэж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд нийт 15 үндэсний ялагч илтгэгчид шалгараад байгаа юм байна. Энэ хүүхдүүдээс тэргүүн байр эзэлсэн нэг нь Токио, Женев, Парис хотуудаар 7 хоног аялж, НҮБ-ийн Европийн төв байранд дээр Байгаль орчны чиглэлээр өөрийн дуу хоолойг Дэлхий нийтэд хүргэх боломжийн эзэн болох юм

Тэдний төлөөлөл болсон 5 оролцогч илтгэгч хүүхдүүд уул уурхайн үйлдвэрлэлийн үйл явц, нөхөн сэргээлтийн талаар танилцахаар Монполимет Группын Тосон үйлдвэрийн үйл ажиллагаа, нөхөн сэргээлттэй танилцлаа.

Хүүхдүүд анх уурхайн үйлдвэрлэлийн талбай дээр ирээд уул уурхайг тоос шороо бужигнасан, ундуй сундуй нүх жалга, том том машинуудын үй зайгүй хөдөлгөөн хэмээн төсөөлж байснаа ярьж байлаа. Гэвч Тосон үйлдвэрийн олборлолтын үйл ажиллагаа нөхөн сэргээлтийн ажилтай танилцсанаас хойш энэ бодол нь өөрчлөгдөж байлаа.

Та энэ тухай нэвтрүүлгийг 2015.06.29 ны Даваа гарагийн 19:30 цагт давталтын дугаарыг 2015.07.04 ны Бямба гарагийн 21:30 MNC телевизээр хүлээн авч үзээрэй.