Хөдөлмөрийн Аюулгүй Ажиллагааг Эрхэмлэгч МОНПОЛИМЕТ

Нийтлэгдсэн: 10 сар, 3 долоо хоног өмнө

Уул уурхайн салбарын эдийн засагт өгч байгаа үр өгөөж өндөр. Энэ хэрээр салбарын ажилчдын эрүүл мэнд, хөдөлмөр хамгаалал, нийгмийн асуудал хурцаар тавигддаг. үүнд хариуцлагатай хандаж, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаа аж ахуйн нэгжүүдийг Уул Уурхайн Яамнаас жил бүр шалгаруулан урамшуулж байхаар болсон билээ.

Энэ жил анхдугаар шалгаруулалт болсон бөгөөд Монполимет Групп “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг эрхэмлэгч аж ахуйн нэгж”-ээр шалгарсан юм.