Шинэ байрныхаа Гэрчилгээг гардан авлаа.

Нийтлэгдсэн: 11 сар, 3 долоо хоног өмнө

Монполимет Групп нь үүсгэн байгуулагдсан цагаасаа ажилтан албан хаагчид, хамт олноо компанийхаа үнэт зүйлийн нэгээр эрхэмлэн ирсэнийхээ хувьд ажилчдынхаа нийгмийн асуудалд байнга анхаарал хандуулан ирсэн. Нийт ажилчдын цалинг жилд дунджаар 20-50 хувиар өсгөж 2015 оны байдлаар ажилтан ажилчдын сарын дундаж цалин 1,500,000 төгрөгт хүрээд байна.

Ажилчдынхаа ар гэр нийгмийн асуудлыг шийдвэрлэж Үндэсний их баяр наадамын өмнөхөн 15 ажилтандаа шинэ байрных нь гэрчилгээг гардуулан өглөө.