Үүсгэн байгуулагчийн мэндчилгээ


Манай компаний цахим хуудсанд зочилж байгаа танд баярлалаа.

Монполимет Групп нь түүхэн хөгжлийнхөө 20 гаруй жилийн хугацаанд хүнд үйлдвэр, уул уурхай, барилга байгууламжийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн олон зуун ажлын байрыг бий болгож, Монгол Улсынхаа хөгжил дэвшилд зохих хувь нэмрийг оруулж байгаа үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж юм. Манай компани үйл ажиллагаа явуулж буй салбар бүртээ тэргүүлэгч нь байж, нийгмийн хариуцлагаа биелүүлэх, ажилчдынхаа нийгмийнасуудалд дээд зэргийн хариуцлагатай ажиллахыг эрхэм зорилгынхоо нэг болгон ажиллаж байна.

Монполимет групп сүүлийн жилүүдэд олон улсын стандартад нийцсэн уул уурхай, мэргэшсэн боловсон хүчин, байгаль орчин, эх нутагтаа сөрөг нөлөөгүй дэвшилтэт технологи ашиглаж буй зэрэг хүчин зүйлээрээ Монгол Улсын засгийн газраас Монгол Улсын уул уурхайн салбарт тэргүүний нөхөн сэргээгч аж ахуйн нэгжээр 12 дахь удаагаа, Монгол Улсын TOP-100 аж ахуйн нэгж, Монгол Улсын шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжээр тус тус өргөмжлөгдсөнийг дуулгахадаа таатай байна.

Монполимет групп нь гадаад дотоодын олон нэр хүндтэй компаниудтай урт хугацааны турш амжилттай хамтран ажиллаж байна. Монполимет компанитай хамтран ажилладаг байгууллагууд, ажил хэрэгч хамт олон болон бүх хүмүүст Монгол улсынхаа хөгжлийн төлөө цаашдын үр бүтээлтэй хамтын ажиллагаанд “Хамтдаа хөгжицгөөе!” гэсэн уриатайгаар хамтран ажиллахыг урьж байна.