Өнөөдөр эх дэлхийн өдөр тохиож байна

Нийтлэгдсэн: 3 сар өмнө

1970 онд АНУ-д анх бохирдсон ундны ус, агаарын бохирдол, пестицидийн хор хөнөөл зэрэг байгаль орчны асуудлуудын талаар хөдөлгөөн өрнүүлж эхэлсэнээр жил бүрийн 4-р сарын 22-ны өдрийг #Earth_Day буюу Эх дэлхийн өдөр болгон тэмдэглэж иржээ. Энэ жилийн Эх дэлхийн өдрийн агуулга “Дэлхийгээ нөхөн сэргээе” уриан дор явагдаж байгаа юм байна. Манай компаний хувьд нөхөн сэргээлтийн чиглэлд ойжуулалт, ногоон байгууламж маш өндөр байр суурийг эзэлдэг. Яагаад бид ойжуулалтанд өндөр ач холбогдол өгдөг вэ? Бид модноос экосистемийн хамгийн гайхалтай үнэгүй үйлчилгээнүүдийг авдаг хоол хүнс, сэтгэлийн амар амгалан байдлыг ой түүнийг дагалдсан биологийн олон янз байдлаас бүрэн авах боломжтой. Танд уушгины ямар нэгэн асуудал байгаа бол шилмүүст ойд 2 цаг алх тэр нь танд эмээс илүү бодисын солилцоог эрчимжүүлэх үйлчилгээ үзүүлнэ. Мөн зарим зүйлийн мод нь өөрөөсөө фитонцид гэх агаар дахь нян бактерийг устгадаг бодис ялгаруулдаг тийм моднуудыг хашаандаа тарьвал нян, бактерийн гаралтай элдэв өвчнөөс айхгүй. Манай орны хувьд уур амьсгалын өөрчлөлтөнд хамгийн их өртөж байгаа орнуудын тоонд ороод байгаа энэ үед ногоон биомассыг нэмэгдүүлэх нь тухайн нөхцөл байдлыг бууруулах тогтоон барих арга юм. Мод нь агаарын температурын халалт хөрөлтийг 2-3 хэмээр бууруулдаг өндөр ач холбогдолтой мөн гүний усыг үндэсний системээрээ тогтоон барих, хөрсний үржил шим ялзмагт байдлыг нэмэгдүүлэх гээд бидний хүрээлэн буй орчны хамгийн том илтгэгч болох ус, хөрс, агаарт нэгэн зэрэг хамгийн сайн үйлчилгээг үзүүлж чаддаг мод бол гайхалтай.


Ойн нөөц багатай хуурайшилт өндөртөй манай орны хувьд ой, төгөлийг нэмэгдүүлэх нь өнөө үеийн бидний эх орон хойч үеийнхэндээ үлдээж чадах хамгийн том хөрөнгө оруулалт байж ч мэдэх юм. Модны сүүдэр хүртэл бидэнд амьтанд, ургамалд хэрэгтэй.