1999-2004 он

Нийтлэгдсэн: 1 жил өмнө

1999-2000 онд

  • Заамар сум дахь Тосонгийн гольдролын ордыг ашиглахад зориулан 350-иад хүн ажиллаж амьдрах тохилог орон сууцтай суурин байгуулсан. Тосонгийн уурхайчдын энэ суурин нь тохилог саруул хоолны газар, саун, биеийн тамирын заал, халуун ус, холбоо харилцаа, засвар мужааны тоноглогдсон байруудтай, залуучуудын ажиллаж амьдрах нөхцөл нөхцөл бүх бололцоогоор бүрэн хангагдсан.
  • 1999 оноос Монгол улсын эмэгтэй самбо, жудо бөхийн шигшээ багийг ивээн тэтгэж, дэлхийн аварга Х. Батхишиг, Эрдэнэ-Од, Ш. Цэвэлмаа, Д. Батдэмбэрэл, Долгормаа, О. Бундмаа нарыг тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө хүрэл медаль авахад санхүүгийн дэмжлэг үзүүлж ирсэн.

2002 онд

  • Нийслэлийн 70-р сургуулийн дэргэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан “Амьдрах ухаан” төслийг санхүүжүүлж хэрэгжүүлсэн.

2004 онд

  • Булган аймгийн Дашинчилэн суманд бага сургуулийг бариулсан.