2009 он

Нийтлэгдсэн: 1 жил өмнө

2009 он

  • Монгол улсын эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх салбар болсон уул уурхайн боловсон хүчин, мэргэжлийн ажилтныг сургаж бэлтгэдэг Дархан хотын Техникийн дээд сургуульд компьютерийн танхимыг иж бүрэн тоноглоход 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж тохижуулан ашиглалтанд өгсөн.
  • Булган аймгийн Бүрэгхангай сумын дунд сургуулийн дотуур байранд их засвар хийхэд нь 10 сая төгрөгийн тусламж үзүүлсэнээр уг дотуур байрны хүүхдүүдийн амьдрах тохилог орчинг бүрдүүллээ.
  • Төв аймгийн Заамар суманд “Ахуй үйлчилгээний төв” барихад нь 21 сая төгрөгийн тусламж үзүүлж, уг сумын иргэдийг халуун ус, саун, үсчин, зурагчин, засварын үйлчилгээ бүхий тохилог төвтэй болгосон.
  • Манай оронд тархсан гахайн ханиад буюу H1N1 вирусын халдварын хурц үеээр ЭНЭШГ-д хэвтэж эмчлүүлж байсан эхчүүд, эмэгтэйчүүдэд 12.3 сая төгрөгийн, 3-р амаржих газрын эхчүүд өвчтөн нарт 12,3 сая төгрөгийн, “Хүүхэд асран хүмүүжүүлэх төв” –ийн хамт олонд АНУ-ын SWANSON компанийн 13,8 сая төгрөгийн амин дэмүүдийг тусламж болгон өгсөн.
  • Нийслэлийн СХД-ийн 3-р хорооны иргэн нүдний хорт хавдартай 1,5 настай Б. Болор-Эрдэнэ хүүд нүдний болор суулгах эмчилгээ хийлгэхэд нь 500 мянган төгрөгийн тусламж үзүүлсэн.
  • Эх үрсийн баярыг тохиолдуулан хамтран ажилладаг Төв аймгийн Заамар сумын хичээл сурлагандаа хамт олноо тэргүүлдэг, эмзэг бүлгийн хүүхдүүд, БГД-ын Verbite хүүхэд асрах төвийн нийт хүүхдүүдэд амттаны дээж, дуулах дуртай дуунуудыг багтаасан дууны СД, хүүхэд болгоны унших дуртай Улаан малгайт хэмээх зохиолыг орос монгол хэл дээр нь харьцуулж бичсэн бяцхан ном, Ан амьтны тухай адал явдалт өгүүлэглэгүүд, витамины дээжийг бэлэг болгон өгсөн.
  • Гацуурт тосгоны эмзэг бүлгийн хүмүүст Улаанбаатар хот дахь Солонгосын Сонгдо эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нартай хамтарч бүх төрлийн оношлого, үнэгүй эмчилгээ үзүүлсэн.
  • Төв аймгийн Заамар сум, Булган аймгийн Бүрэгхангай сумдын болон өөрийн компанийн орон гэрний хэрэгцээтэй байсан 10-аад айл өрхөд 4 болон 5 ханатай гэрүүдийг хямдралтай үнээр олгож тусалсан.
  • Дорноговь аймгийн өргөн сумын оршин суугчдын ундны усны асуудлыг шийдэн 100 м гүнтэй, ус ундарга сатай гүний худаг гаргаж, олон жилээр усны гачаалд байсан Өргөн сумынхны хэрэгцээг ундны цэвэр усаар хангасан.
  • Өргөн суманд шинээр хурдны интернэт, шилэн кабелийг тавихад 25 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, тус компанийн ажилтан ажиллагсдад, хөдөө орон нутгийн иргэд дэлхийн хэмжээний мэдэээлэлтэй холбогдон ажиллах боломжтой болсон.