Байгаль орчин, нөхөн сэргээлтийн бодлого Биологийн нөхөн сэргээлт хийгдсэн байдал Орон нутгийг хөгжүүлэх хөтөлбөрүүд Ажилчдад үзүүлэх нийгмийн халамж

2012

Нийтлэгдсэн: 1 долоо хоног, 3 өдөр өмнө

2012

  • ЗГХА Ойн газар, “Их Уст Уул” ТББ-тай хамтран Туулын эх орчмыг моджуулах төслийг хэрэгжүүлж Галтай Булнайн аманд 2400 га талбайг ойжууллаа.

  • Юнеско-н Монголын Үндэсний комиссоос санаачлан бүтээсэн “Монгол бахархал” киноны уран бүтээлийн ажилд хамтран ажиллав.
  • Ногоон суваг ТВ-ээс зохион байгуулсан “Хатан туул ба цаг хугацаа” усны өдрийн арга хэмжээг дэмжин ивээн тэтгэж, хамт олноороо идэвхитэй оролцов.
  • МУИС-ийн дэргэдэх оюутны “Экологи Эрдэм” клубээс жил бүр зохион байгуулладаг “Биологийн олимпиад”-ыг бүрэн санхүүжүүлэв.
  • Төв аймгийн Заамар сумын “Инээмсэглэл” хүүхдийн цэцэрлэгийн анги тохижуулалтад тоглоомууд болон зөөлөн эдлэлээр хангасан.
  • Төв аймгийн Заамар сумын төв замын гэрэлтүүлгийн ажлын төслийг санхүүжүүлж орон нутгийн иргэдийн тав тухтай амьдралд дэмжлэг үзүүлэв.
  • Ашигт малтмалын газар, Дорноговь аймгийн Хамарын хийдийн захиргаа, ард иргэдийн хүсэлтийн дагуу энергийн төвд 120 м гүнтэй худаг өрөмдөж, усан хангамжийг шийдэж гүйцэтгэж өгөв.
  • Дорноговь аймгийн Өргөн сумын захиргааны хүсэлтээр шинээр үүссэн хогийн цэгийн 100*90 м талбайд 3224 м³ шороо асган булж нөхөн сэргээлт хийж хүлээлгэн өгөв.
  • Булган аймгийн иргэн М.Эрдэнэцэцэгт эмчилгээний зардалд 1 сая төгрөгийн тусламж үзүүлэв.