Нийгмийн хариуцлагаCSR

Монполимет Групп нь хариуцлагатай уул уурхайн зарчмуудыг хэрэгжүүлж, нийгмийн сайн сайхан, улс орны эдийн засгийн хөгжилд урт хугацаанд үр өгөөж өгөх, бодит хувь нэмэр оруулах, тогтвортой хөгжлийн бат бэх суурийг бий болгохыг зорьдог төдийгүй компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд түүчээлэгч байхыг зорьдог.
Ажлын байрыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд:
Тосонгийн гольдролын ордыг ашиглахад зориулан 350 хүний ажиллаж амьдрах тохилог орон сууцтай суурин байгуулсан. Энэ суурин нь тохилог хоолны газар, саун, биеийн тамирын заал, халуун ус,олон сувгийн телевиз, өндөр хурдны интернэтэд холбогдсон, уурхайчдын ажиллаж амьдрах бүх бололцоогоор хангагдсан.

Ажилчдын хүнсэнд өөрсдийн тарьж ургуулсан шинэ ногоо, туслах аж ахуйгаасаа мах, цагаан идээ, эрүүл чанартай хүнсээр бүрэн хангаж нийлүүлдэг.

Мэргэжил дээшлүүлэх ажлын хүрээнд:

Орон нутгийн мэргэжилтэй болон мэргэжилгүй иргэдийг уул уурхайн машин механизмын оператор, гагнуурчин, токарьчин, цахилгаанчин зэрэг мэргэжилээр Вагнер ази , Техникийн сургалтын төвүүд болон өөрийн сургалт үйлдвэрлэлийн баазад  тулгуурлан суралцуулж хос мэргэжил  эзэмшүүлэн жилд 50- 60 шинэ ажлын байр бий болгож байна

Инженер техникийн ажилчдыг ОХУ, ХБНГУ, БНХАУ, АНУ,  БНСУ зэрэг орнуудад зохиогддог мэргэжлийн сургалт, семинар, уулзалт зөвлөгөөнд тогтмол хамруулдаг.

Нийгмийн халамж ажлын хүрээнд:

Олон жил тогтвор суурьшилтай ажилласан чадварлаг ажилтан албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэж ажилчиддаа орон сууцны дэмжлэг үзүүлсэн. Бид ажилтан албан хаагчдынхаа хөдөлмөрийн үнэлэмжийг тогтмол нэмэгдүүлж, олон улсын жишигт хүргэх эрхэм зорилготой билээ.

Шинээр бүтээн байгуулж ашиглалтанд өгсөн барилга, байгууламж:
Булган аймгийн Бүрэгхангай сумын ЗДТГазрын барилга
Булган аймгийн Дашинчилэн сумын бага сургуулийн барилга
Орон нутагт хийсэн бусад ажлууд:
Төв аймгийн Заамар сумын сургуулийн дотуур байранд гадна болон дотор иж бүрэн засвар
ЗДТГазрын барилгын гадна засвар
Заамар суманд “Ахуйн үйлчилгээний төв”-ийн барилгыг санхүүжүүлэн халуун ус, саун, үсчин, зурагчин, засварын төв бүхий үйлчилгээ бүхий тохилог төвийн барилга
Төв аймгийн Заамар суманд нийт 5 худаг шинээр гаргасан. Гичигний рашааныг хамгаалж хашаа барьж хамгаалалтанд авсан.
2013 онд Заамар сумын 10 оюутны сургалтын төлбөр 2014 онд 6 оюутны сургалтын төлбөрийг төлж сурч боловсрох нөхцөлөөр хангасан.
Орон нутагт 100 гаруй өрхөд шинэ таван ханатай гэр бэлэглэсэн. Малжуулах төслийн хүрээнд 8 өрхөд 240 толгой мал өгсөн.
Төв, Булган аймгийн жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжин санхүүгийн тусламж үзүүлсэн.
Төв аймгийн Заамар сумын сургуулийн Мэдээлэл технологийн шинэчлэлд зориулж компьютерийн иж бүрэн кабинет байгуулсан.
Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн Заамар суман дахь Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийг санхүүжүүлж, хүүхдийн нийгмийн идэвх оролцоог сайжруулахад анхаарал тавьж ажиллаж байна.
Дорноговь аймгийн Өргөн сумын Сүмбэр багийн төвийн барилга
Дорноговь аймгийн Өргөн сумын төмөр замын өртөөний өргөтгөлийн барилга
Дархан уул аймгийн Техникийн дээд сургуульд компьютерийн иж бүрэн кабинет байгуулсан.
Сум орон нутагтай хамтран ажиллах гэрээний үндсэн дээр сум хөгжүүлэх сан болон орон нутгийн иргэд, байгууллагад жил бүр тодорхой хэмжээний хандив тусламж үзүүлсээр ирсэн
Их уст уул ТББ-тай хамтран Туул голын эх Галтай булнайн аманд 60 га газарт 15,000 шилмүүст болон навчит мод тарьсан

1992-2020 онУлсад төлсөн татвар төлбөр

MPM групп үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш 108.7 тэрбум төгрөгийн татвар, 153.9 тэрбум төгрөг зээлийн хүү болон бусад төлбөрүүдийг, нийгмийн хариуцлагын хүрээнд 30 тэрбум төгрөг нийт 292.7 тэрбум төгрөг төлжээ.

Улсад төлсөн татвар: 108.7 тэрбум төгрөг
Улсын байгууллагад төлсөн төлбөр, зээлийн хүү: 153.9 тэрбум төгрөг
Нийгмийн хариуцлага: 30 тэрбум төгрөг
MongoliaEnglish