Монполимет группХүний нөөцHR

Хүний нөөцийн бодлого

Компанийн үнэт зүйлс, эрхэм зорилго, зорилт, стратегид нийцүүлэн, ажлын бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэхэд сэтгэл зүтгэлтэй, чадварлаг ажилтнууд хамгийн чухал. Тиймдээч тэднийг оновчтой сонгож, сурган, хөгжүүлж өндөр мэдлэг боловсрол, ур чадвар, зөв хандлагатай ажиллагсдаар багаа бүрдүүлэн, гүйцэтгэлийг нь шударгаар үнэлж, өрсөлдөхүйц цалинтай, сэтгэл ханамжтай хүчирхэг хамт олныг бий болгоход манай хүний нөөцийн бодлого оршино.
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Сонгон шалгаруулалтын үе шат нь ажлын байранд ажилтан авах нэгж хэлтсийн захиалгаас /энэхүү захиалга нь төслийн бүтэц, төлөвлөгөөний дагуу хийгддэг/ эхэлдэг. Бид сонгон шалгаруулах үйл ажиллагаандаа ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрд адил тэгш боломж олгож, шударга ил тод байдлыг баримталдаг.

Захиалгын дагуу бид нээлттэй ажлын байрны зарыг компанийн цахим хуудас, www.zangia.mn цахим хуудас, олон улсын болон Монгол Улсын ажил зуучлалын байгууллагууд болон орон нутагт нээлттэй ажлын байрыг зарлах бүх сувагт хандаж байршуулдаг. Сонгон шалгаруулалтыг Захиргаа, Хүний нөөцийн хэлтэс, тухайн ажлын байрын захиалга ирүүлсэн нэгж, хэлтсийн шууд удирдлагатай хамтран зохион байгуулдаг.

Ажилтан сонгон шалгаруулах

Монполимет групп нь ажилтан сонгон шалгаруулахдаа ямагт нээлттэй бодлогыг баримталдаг. Ажилтны ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлага, дадлага, ёс зүйн байдал зэргийг харгалзан үзэж тухайн ажлын байранд шалгаруулан авна.

Сонгон шалгаруулалтын үе шат:
Анкет бөглөх
Оnline-aaр өөрийн анкет, CV-гээ hr@monpolymet.mn хаягаар явуулах
Компанийн төв оффис дээр ирж ресепшнээс анкет авч бөглөх
Бүрдүүлсэн материалыг үндэслэн сонгон шалгаруулалт хийх
Шаардлага хангасан ажил сонирхогчийг эхний ярилцлагад урих /Хүний нөөцийн мэргэжилтэн/
Дэлгэрэнгүй, мэргэжлийн ярилцлага хийх /харьяалагдах алба хэсгийн дарга болон захирлууд/
Хөдөлмөрийн харилцааг эхлүүлэх эсэх шийдвэр

01Ажиллах таатай орчин

Эрүүл, аюулгүй, шинэлэг орчинг бид санал болгодог.

02Орон сууц

Компанийн орон нутаг дахь салбарт хариуцлагатай, үр бүтээлтэй ажиллаж байгаа залуу гэр бүлүүдийг компанийн орон сууцаар үнэ төлбөргүй хангадаг.

03Сургалт

Олон улсын болон Монгол Улсын сургалтын байгууллагуудын мэргэшүүлэх сургалтад ажилтнуудаа хамруулан, чадвар чадамжийг нэмэгдүүлэх, хамтдаа сурч хөгжих, боловсрол мэдлэгээ нэмэгдүүлэх томоохон хөтөлбөрүүдийг тогтмол хэрэгжүүлж байна.

04Шагнал урамшуулал

Компанидаа 15-аас дээш жил үр бүтээлтэй ажилласан, хариуцлагатай ажилтнуудаа орон сууц, байраар хангадаг. Мөн жил бүр ажлын гүйцэтгэлээр Хөдөлмөрийн аварга, Тэргүүний ажилтан, Шилдэг залуу ажилтнуудаа шалгаруулж, урамшуулдаг.

05Тэтгэмж, тусламж

Компанийн ажилтнуудын нийгмийн асуудалд анхаарал тавьж ар гэрийн гачигдал, гэнэтийн осол, эрүүл мэндийн гачигдал гарсан үед мөнгөн тэтгэмж олгодог. Үүнээс гадна шинээр гэр бүлээ батлуулсан хосууд, шинэ хүүхэдтэй болсон аавуудад болон ар гэрт нь гачигдал гарсан ажилтандаа цалинтай чөлөөг олгодог.

06Олон нийтийн арга хэмжээ

Ажилтнуудын ажлын бүтээмжийг дээшлүүлэх, өөрийгөө нээн харуулах боломж олгох, багаар ажиллах, хамт олонч уур амьсгал бүрдүүлэх зорилгоор олон сонирхолтой спорт, урлагийн тэмцээн, уралдааныг зохион байгуулдаг. Мөн жил бүр шинэ жил, цагаан сар, тэмдэглэлт баярын өдрүүдийг хамт олноороо тэмдэглэн өнгөрүүлэх боломжийг олгож, ажилчдадаа ээлтэйгээр зохион байгуулдаг.
3.nar-urt-small
4.ann-small
5.caters-small
6.iris-small
7.ehlel-small
8.san-small
11.mandala
10.profoods
9.profit
1_mpm-small
2.mbm-small
MongoliaEnglish