МОНПОЛИМЕТ ГРУППЫН КОМПАНИУД “ЭНТРЕПРЕНЕР - 2018” ШАЛГАРУУЛАЛТЫН ШИЛДЭГҮҮД БОЛЛОО.

Нийтлэгдсэн: 4 долоо хоног, 1 өдөр өмнө

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг дүгнэдэг “Энтрепренер-2018” шалгаруулалтад “Монполимет”Группын Тосон үйлдвэр 2018 онд төр болон төрийн бус байгууллагууд, ард иргэдэд нээлттэйгээр зохион байгуулсан “МЭРГЭЖЛИЙН УУЛ УУРХАЙ БА БАЙГАЛЬ ОРЧИН – МОНПОЛИМЕТ 2018” нөхөн сэргээлт онол-практикийн улсын хэмжээний үзүүлэх сургалтыг зохион байгуулсан, уурхайн биологийн нөхөн сэргээлтийг мэргэжлийн түвшинд, хариуцлагтай хийсэн ажлаараа “БАЙГАЛИЙН НӨХӨН СЭРГЭЭГЧ ENTREPRENEUR-2018", Монцемент Билдинг Материалс компани нь "УЛААНБААТАРЫН КЛИНКЕР БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР"-ийн бүтээн байгуулалт, шинэ технологи, үйлдвэрлэл, үйлчилгээгээрээ "2018 ОНЫ ОНЦЛОХ ТОП-10 АЖ АХУЙН НЭГЖ ENTREPRENEUR-2018" шагналын эзэн боллоо.

Монполимет компани нь байгаль орчны нөхөн сэргээлтийг уулын үйлдвэрлэлийн салшгүй нэг хэсэг хэмээн үздэг. Байгаль орчны нөхөн сэргээлтийн “МЭРГЭЖЛИЙН УУЛ УУРХАЙ БА БАЙГАЛЬ ОРЧИН – МОНПОЛИМЕТ 2018” онол практикийн бага хурал, үзүүлэх сургалтыг  2018 оны 9-р сарын 18нд Тосон үйлдвэрийн үйлдвэр сургалтын бааздаа зохион байгуулсан 4 дэхь удаагийнх нь боллоо.

Энэхүү үзүүлэх сургалтад 60 гаруй байгууллагын 180 мэргэжилтэн, албаны хүмүүс, иргэд оролцсон нь уул уурхайн салбарынханд тус компаний ажил байдлын туршлага мэдлэг олгосон оюуны томоохон хөрөнгө оруулалт болсон юм. Тосон үйлдвэр нь 200 га талбайд 120 гаруй төрлийн бэлчээрийн олон наст, ховордоод байгаа эмийн ургамлыг тариалж нийт уулын ашиглалт явуулсан талбайнхаа 80% нь техникийн нөхөн сэргээлт, 60 гаруй хувьд нь биологийн нөхөн сэргээлт хийгээд байна.

Улаанбаатарын Клинкер Боловсруулах үйлдвэр нь цемент тээрэмдэх 2 шугамтай хоногт 2880 тонн, жилд 1сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай 26000 тонн багтаамжтай Түүхий эдийн агуулах,  10500 тонн багтаамжтай 4 силос бүхий Цементийн агуулах, Төмөр зам авто замаар түүхий эд хүлээн авч ангилан тэжээх 200 тн/ц бутлуурын цогц систем зэрэг нь Улаанбаатар хотын ойролцоо байх хамгийн том цементийн үйлдвэр болж байна.