Эрдэс баялаг - Эмэгтэйчүүд II чуулган боллоо.

Нийтлэгдсэн: 6 сар, 1 долоо хоног өмнө

Монгол Улсын эдийн засгийг үүрч яваа уул уурхайн салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүд 2018 оноос эхлэн жил бүр тулгамдаж буй асуудлаа тодорхойлж, ойрын ирээдүйн зорилтоо дэвшүүлэн, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн болон нийгмийн асуудлыг шийдэхэд өөрсдийн дуу хоолойг төр, засагт хүргэдэг уламжлал тогтсон.  Энэ жил 2019 оны 05 дугаар сарын 03-нд Эрдэс баялгийн салбарын эмэгтэйчүүдийн үндэсний II чуулганыг Төрийн ордонд, өргөн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгууллагдлаа.

УУХҮЯ-наас санаачлан зохион байгуулж буй энэ удаагийн чуулга уулзалт хүрээгээ тэлж, уул уурхайн салбараас гадна  геологи, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарын эмэгтэйчүүд оролцож байгаагаараа онцлог юм. Эрдэс баялгийн салбарын эмэгтэйчүүдийн үндэсний II чуулганд төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагуудад ажиллаж буй эмэгтэйчүүдийн төлөөлөл болж 500 орчим эмэгтэй оролцлоо.

Энэхүү чуулганд Монполимет группын захирал С.Энхтуяа оролцож уул уурхайн аж ахуйн нэгжид эмэгтэйчүүдийн ажил хөдөлмөр эрхлэлт болон өөрийн компанийн туршлага, эмэгтэйчүүдийн оролцооныхоо тухай чуулганд оролцогчидод танилцуулсан юм.