ховор, нэн ховор ургамлуудыг уурхайн нөхөн сэргээлтэд тарьж эхэллээ.

Нийтлэгдсэн: 8 сар, 2 долоо хоног өмнө

Монгол оронд ховор, нэн ховор ангилалд багтдаг 127 зүйл ургамал байдаг. Тэгвэл манай орны зүүн хагаст ховордоод байгаа ургамлын төрөл зүйлийн судалгаа, шинжилгээгээр өөрийн амьдралынхаа 50 гаруй жилийг зориулсан МУ-ын гавъяат агрономич, ШУ-ны Доктор Профессор Х.ЖАМЪЯНДОРЖ гуай өөрийн олж мэдэж цуглуулсан мэдлэг туршлагаа болон Монгол орны ховор, нэн ховор ургамлуудын үрээ МОНПОЛИМЕТ ГРУППЫН ТОСОН ҮЙЛДВЭРИЙН экологич, агрономич залууст хүлээлгэн өглөө. Ингэснээр монгол оронд ховордоод байгаа ургамлуудын тархац нутаг нэмэгдэх, уурхайн биологийн нөхөн сэргээлтийг шинжлэх ухааны түвшинд хийх, туршлага хуримтлуулахад чухал ач холбогдолтой үйл явдал болж байна.