МОНЦЕМЕНТ ҮЙЛДВЭР ОЛОН ТӨРӨЛТ ЦЕМЕНТЭЭР ДОТООДЫН ХЭРЭГЦЭЭГЭЭ 40% - 100% ХАНГАЖ БАЙНА.

Нийтлэгдсэн: 1 сар өмнө

Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх 10-р сарын 15-16ны өдрүүдэд Монгол улсын тээвэр ложистик, аж үйлдвэрлэлийн гол төв цэг болон хөгжиж байгаа Дорноговь аймагт ажиллаа. Шинэ төмөр зам, газрын тосны олборлолт, нефть боловсруулах үйлдвэр зэрэг томоохон бүтээн байгуулалт ид хийгдэж байгаа бүс нутагт ажиллах үеэрээ бүтээн байгуулалтын гол бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч Монцемент үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан юм.

"Монцемент" үйлдвэр нь Монгол улсын цементийн зах зээлд Өндөр даацын зам, гүүр, төмөр замын дэр бетон, эрчим хүчний тулгуур баганад хэрэглэгдэх PC 52,5 маркийн цементийн хэрэглээг 100 хувь, Замын суурь бетон, өрлөг шавардлагад хэрэглэгдэх CPC 32,5 маркийн цементийн хэрэглээг 100 хувь, Барилга байгууламжийн цутгалт, ахуйн болон үйлдвэрлэлийн хэрэгцээнд хэрэглэгдэх ОРС 42,5 маркийн цементийн хэрэглээний 35-40 хувийг тус тус дангаараа хангаж байгаа юм байна. Монцементийн бүтээгдэхүүнийг Замын Үүдийн Логистикийн төв, Завханы 180 км авто замын бүтээн байгуулалт, Яармаг, Замын цагдаагийн уулзварын зам гүүрийн ажил, Газрын тос боловсруулах үйлдвэрийн төмөр зам болон авто зам зэрэг бүтээн байгуулалтын ажилд хэрэглэж байгааг үйлдвэрлэгчид хэлж байлаа.