Байгаль орчин, нөхөн сэргээлтийн бодлого Биологийн нөхөн сэргээлт хийгдсэн байдал Орон нутгийг хөгжүүлэх хөтөлбөрүүд Ажилчдад үзүүлэх нийгмийн халамж

Монцемент төсөл нь бүтээн байгуулалтын 3 үе шаттай хэрэгжиж байна

Нийтлэгдсэн: 2 долоо хоног, 4 өдөр өмнө

Монцемент үйлдвэр нь Монгол Улсын болон Европын стандартын шаардлагад нийцсэн байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй хамгийн сүүлийн үеийн технологи ашиглаж буйгаараа онцлог юм.

2016 онд Монцемент төслийн 2-р үе шат болох 5МВт суурьлагдсан хүчин чадалтай хаягдал дулаанаас цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрийг барьж ашиглалтад өгснөөр үйлдвэрийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 40 гаруй хувийг ханган, төвийн эрчим хүчний ачааллыг бууруулсан.

Монцемент төслийн 80%-г Монгол Улс буюу Монполимет Групп, 20%-г Европын Сэргээн босголт Хөгжлийн банк эзэмшдэг. Төслийн судалгаа 10-аад жилийн өмнөөс эхэлсэн бөгөөд 2012 оноос бүтээн байгуулалт, барилга угсралтын ажил эхэлсэн. Бидний хэрэгжүүлж буй төслийн Монцемент цогц үйлдвэр нь Монгол Улсад бий болсон инновацийн шинэ технологи бүхий шилдэг бүтээн байгуулалтын анхны үйлдвэр болоод байна.


“Монцемент” үйлдвэр нь Дорноговь аймгийн Өргөн суман дахь клинкер, цементний үйлдвэр, WHR системийн илүүдэл дулаанаас цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр, Улаанбаатар хотын ойролцоох клинкер боловсруулах үйлдвэр гэсэн 3 цогц үйлдвэрлэлийн нэгдэл юм.

1. Дорноговь аймгийн Өргөн суман дахь Клинкер, цементний үйлдвэр (2012-2015он)

Олон улсад цементийн үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулагч Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк болон WSP, Аtkins, Швейцарь улсын Holcim, Энэтхэг улсын Holtec зэрэг зөвлөх компаниуд хамтран орчин үеийн шилдэг технологи бүхий инновацийн үйлдвэрийг Монгол улсад барьж байгуулан аж үйлдвэрийн салбарын хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулж байна.

Энэ бол Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт баригдаж 2015 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн Монцемент төслийн цементийн цогц үйлдвэр юм.


2. Үйлдвэрлэлийн хаягдал дулаанаас эрчим хүч боловсруулах WHR үйлдвэр (2014-2016 он)

Монгол улсын эрчим хүчний салбарт анх удаа 5МВт суурилагдсан хүчин чадалтай хаягдал дулаанаас эрчим хүч боловсруулах байгаль орчинд ээлтэй ЭКО үйлдвэрийг барьж, 2016 оны 11-р сард ашиглалтанд оруулснаар Монцемент үйлдвэрийн төвийн эрчим хүчний системээс авах ачааллыг 30 хувиар бууруулах боломжтой болсон.

WHR системийн энэхүү цахилгаан эрчим хүчний үйлдвэр нь Монголдоо анхдагч шинэ технологи болоод байна. WHR систем нь Европын холбооны улсуудаас Румын Улсын 4.0 MW хүчин чадалтай “Holcim”, Словак Улсын 5.0 MW хүчин чадалтай “Holcim”, Герман Улсын 6.8 MW хүчин чадалтай “Rohrdorfer” групп зэрэг цөөн хэдэн үйлдвэр үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн байдаг аж.


3. Улаанбаатар хотын ойролцоох клинкер боловсруулах үйлдвэр (2016-2018он)

Монгол улсын цементийн хамгийн том зах зээл болох Улаанбаатар хотын хэрэглэгч нарт бүтээгдэхүүнээ ойртуулах зорилгоор цагт 120 тонн клинкер боловсруулах хүчин чадалтай үйлдвэрээ 2018 онд ашиглалтад оруулахаар барилга угсралтын ажил явагдаж байна.