Нар Урт ХХК

БИДНИЙ ТУХАЙ

“Монполимет” Группын охин компани болох “Нар Урт” ХХК нь 2005 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд барилга угсралт, барилгын зураг төслийн чиглэлээр тогтвортой үйл ажиллагаагаа явуулж буй үндэсний бүтээн байгуулагч компани юм.

Нар-Урт ХХК нь чадварлаг инженер техникийн ажилтнуудаар удирдуулсан 50 гаруй үндсэн ажилтантай бөгөөд 20 гаруй туслан гүйцэтгэгч компанитай хамтран ажиллаж, тэдний 100 гаруй ажилтанг ажлын байраар хангаж байна.

Манай компани анх үүсгэн байгуулагдсан цагаасаа одоог хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж, ажилтнуудаа жилийн 4 улирал, байнгын ажлын байраар хангадаг нь тэдний ая тухтай амьдралын баталгаа болдог юм.



Хэрэгжүүлсэн төслүүд

2007 онд Чингэлтэй дүүргийн 3-р хороонд барьсан 96 айлын хос орон сууцны барилга нь Барилга Архитекторын Холбооноос “Гал нохой жилийн шилдэг барилга”-аар шалгарсан юм.

Мөн Булган аймгийн Бүрэгхангай, Дашинчилэн сум, Төв аймгийн Заамар сумдын ахуйн үйлчилгээний барилга, Дорноговь аймгийн Өргөн суманд Монцемент үйлдвэрийн ажилчдын орон сууцны барилгын төслүүдийг амжилттай хэрэгжүүлээд байна.







Чадварлаг хамт олон


Нар-Урт ХХК нь чадварлаг инженер техникийн ажилтнуудаар удирдуулсан мужаан, засал чимэглэл, цахилгаан, холбоо дохиолол, сантехникийн багуудаас бүрдсэн 50 гаруй үндсэн ажилтантай бөгөөд 20 гаруй туслан гүйцэтгэгч компанитай хамтран ажиллаж, тэдний 100 гаруй ажилтанг ажлын байраар хангаж байна.
Бид үйл ажиллагаандаа чанарыг эрхэмлэн, барилгын салбарын аливаа дүрэм, журам, стандарт, аюулгүй ажиллагааны шаардлагуудыг чанд мөрдөж, ажилладаг.
Манай компани анх үүсгэн байгуулагдсан цагаасаа одоог хүртэл тасралтгүй, тогтвортой үйл ажиллагаа явуулж, ажилтнуудаа жилийн 4 улирал, байнгын ажлын байраар хангадаг нь тэдний ая тухтай амьдралын баталгаа болдог юм.
Нар Урт ХХКомпани нь 2005 онд үүсгэн байгуулагдсан ба “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлийн тухай” хуулийн дагуу Барилга угсралт 2.1.4, 2.2.1, 2.2.2, барилгын Зураг төсөл 1.2.2, 1.2.3 заалтын дагуу үйл ажиллагаа явуулж, 50 гаруй ажилчидтай Монголын үндэсний бүтээн байгуулагч компаниудын нэг болж ажиллаж байна.