Нийгмийн хариуцлага

Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулсан цагаасаа эхлэн байгаль орчноо хайрлан хамгаалах, ашиглалт явуулсан талбайгаа унаган төрхөнд нь ойртуулан нөхөн сэргээлтийн ажлыг хийхийг чухалчилан үзэж үйл ажиллагааныхаа салшгүй хэсэг болгон ирлээ. Бид ашиглалт олборлолт явуулсан бүх талбайдаа 100% техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг график төлөвлөгөөний дагуу тусгайлан хөрөнгө, хүч гарган мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэдэгээрээ бусад уул уурхайн компаниуддаа үлгэр дуурайлал болж байна.

Байгаль орчинд сөрөг нөлөө хамгийн бага байх сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглах, нөхөн сэргээх бодлогын уялдааг сайжруулж, экологийн баримжаатай бодлогыг хэрэгжүүлэн ажилладаг.

БИД НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА:

Байгаль хамгаалал, олборлолтыг нягт уялдуулах замаар байгалийг байнгын эзэмшил тордолт, хараа хяналттай болгож, нутгийн хүн амд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментийг бүрдүүлж, ISO 14001 стандартыг нэвтрүүлэн ажилладаг.

Ойжуулалт, усжуулалтын бодлогыг шин‎э‎ түвшинд гаргаж, ялангуяа нутаг орныг ойжуулахад ажилчидынхаа оролцоог үлэмж нэмэгдүүлдэг.

Монгол орны экосистемийн т‎энцвэрт байдлыг хадгалахад онцгой үүрэг бүхий ургамлын зүйлийг судлах, сэргээн нутагшуулах, тарималжуулах ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөж хэрэгжүүлдэг.

Ашигт малтмалыг байгальд ээлтэй арга, технологиор ашиглахыг дэмжиж, уурхайн үйл ажиллагааны явцад эвдэрч гэмтсэн хөрсийг нөхөн сэргээх үйл ажиллагаанд ихээхэн анхаарч ажилладаг.

Байгалийн тэнцвэрт байдал, ой, б‎элчээр, тариалангийн талбайг хамгаалахын тулд хортон м‎эрэгч, шавьжтай тэмцэх ажлыг технологийн горимын дагуу зохион байгуулж байна.

Орон нутгийн иргэд, олон нийтийн байгууллагын санал зөвлөмжийг өөрийн үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлэн ажиллахыг зорин ажилладаг.