Төрийн их баяр наадмаар манай анхдагчид Төрийн өндөр дээд одон медалиар энгэрээ чимлээ.

Нийтлэгдсэн: 2 сар, 2 долоо хоног өмнө

Тулгар төр байгуулагдсаны 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойг тохиолдуулан МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар МУ-ын төрийн дээд цол, одон, медалийг Монполимет Группын анхдагчид хүртлээ.


Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор Монполимет Группын Тосон үйлдвэрийн механик инженер, зөвлөх Гэрэлийн Дашгаадан,


Хөдөлмөрийн хүндэт медалиар Монполимет Группын Нар - Урт ХХК-ний сантехникийн инженер Авилбатын Махсат, Монполимет Группын Тосон үйлдвэрийн Токерьчин Бадарчийн Дансран, Монполимет Группын тээврийн жолооч Домбоогийн Амарбаясгалан, Монполимет Группын зөвлөх инженер Чулуунбатын Тэрбиш,





Монгол Улсын барилгын салбарын Тэргүүний ажилтан цол тэмдэгээр Монполимет Группын Нар - Урт ХХК-ний барилгын засалч П.Дэлгэрсүрэн, Ч.Алтанцэцэг нар шагнагдлаа.



Дэлгэр Монголын Дэнж хотойлгосон баяр наадмаараа Төрийн түшээнээсээ төр түмнийхээ хүндэтгэлийг хүлээсэн Монполимет Группын бахархал нь болсон нийт ажилчиддаа компанийн хамт олныхоо нэрийн өмнөөс баяр хүргэж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.