Мэргэжлийн Фитнесс төвдөө эрхэм таныг урьж байна.

Нийтлэгдсэн: 9 сар, 4 долоо хоног өмнө

Монголын бизнесийн салбарт 25 жилийн түүхтэй Монполимет компанийн салбар болох ANN компани 15 жилийн ойгоороо /2017 онд/ PROFIT мэргэжилийн цогц фитнесс төвөө нээсэн. МУ-д Хүнсний нэмэлт бүтээгдэхүүний импортын худалдаа эрхлэгч анхны компаниудын нэг болох ANN компанийг АНУ-ын “Swanson Health Products”, “SHP”, “Ultimate Nutrition” зэрэг компаниудийн дэлхийд нэрд гарсан 100 гаруй нэр төрлийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд нийлүүлж хэрэглэгчдийнхээ талархлыг хүлээдэг болсноор эрхэм та мэдэх байх. Тэд 2007 оноос фитнесс, бялдаржуулалтын үйлчилгээг эхлүүлж байсан бол үйл ажиллагаагаа өргөжүүлэн чанаржуулж PROFIT, мэргэжилийн цогц фитнесс төвөө МПМ цогцолборын Pormaso Center -ийн 3 давхарт нээн ажиллуулж байна.

PROFIT Фитнесс төв нь Эрүүл мэнд, хөдөлгөөн, бялдаржуулалт, гоо сайхны үйлчилгээг нэг дор цогц болгосноор дэлхийн шилдэг брэнд тоног төхөөрөмж дээр хичээллэж уурын саун, жакузи, жүүс баар, LPG целлюлит арилгах арьс чангалах эмчилгээ, Spa нүүр болон биеийн цэгэн массаж, мэргэжлийн үсчин, маникюрын үйлчилгээг хамтад нь үзүүлж байгаагаараа бусад төвөөс онцлогтой юм. Хэрэв та сонирхож байвал 13-р хорооллын Натур төвийн зам дагуу байрлах MПM цогцолборын 3 давхарт байрлах Profit фитнесс төвөөр зочилоорой.