МОНПОЛИМЕТ ГРУПП “ТОП-100 Аж ахуйн нэгж”-ийн нэгээр шалгарлаа

Нийтлэгдсэн: 3 долоо хоног, 4 өдөр өмнө

Монгол Улсын Уул уурхайн салбарт тасралтгүй 25 жил мэргэжлийн, хариуцлагатай, ил тод, тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэн МОНПОЛИМЕТ групп нь Монгол Улсын “ТОП 100 аж ахуйн нэгж”-ийн нэгээр дахин шалгарлаа.


Монгол Улсын Засгийн газар болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас хамтран улс орны нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгжүүдийг 2001 оноос эхлэн жил бүр шалгаруулдаг уламжлалтай бөгөөд Монполиметийн нийт хамт олон энэхүү нэр хүндтэй шагналыг 2002 оноос хойш жил бүр хүртсээр ирсэндээ бахархалтай байдаг.


Уул уурхайг мэргэжлийн түвшинд эрхлэх, олборлолт, нөхөн сэргээлтийг хамтад нь хийж Монгол улсынхаа жишиг нөхөн сэргээгч байгууллагаар 10 гаруй удаа шалгарч, улсынхаа эдийн засагт өөрийн хувь нэмрээ оруулж яваа ЭКО ҮЙЛДВЭРЛЭЛ-ийг эх орондоо бий болгосон баялаг бүтээгч, хөдөлмөрч хамт олонд баяр хүргэе.