Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн нэг МОНПОЛИМЕТ.

Нийтлэгдсэн: 3 сар өмнө

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын ТОП100 ААН-ийг эрэмбэлж, өргөмжлөл гардуулах үйл ажиллагаа 18 дахь жилдээ Төрийн ордонд болж ТОП-100 аж ахуйн нэгжийн нэгээр МОНПОЛИМЕТ Групп эрэмбэлэгдлээ.

Монгол улсад бүртгэлтэй 140 мянга гаруй аж ахуй нэгж компани байдан ба үүний 70 мянга нь тогтвортой үйл ажиллагаа явуулдаг .
Уг 70 мянган аж ахуйн нэгжээс 100 компани нь ДНБ ний 96 хувь, татварын орлогын 50 хувийг бүрдүүлдэг.

Монгол улсад 1000 гаруй ажлын байрыг бий болгож, тогтвортой үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд, хариуцлагатайгаар хийж хэрэгжүүлж, улс болон орон нутгийн төсөвт татвар, төлбөрөө цаг тухайд нь үнэн зөв бүрдүүлж, нийгмийн хариуцлага, салбарын манлайлалаараа үлгэр жишээ байдаг хөдөлмөр бүтээлийг маань үнэлж манай хамт олонд энэхүү нэр хүндтэй шагналыг олгожээ.

Монгол улсын уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн салбарт ЭКО ҮЙЛДВЭРЛЭЛ-ийг жишиг хэлбэрээр авч яваа чадварлаг удирдлага, хамт олондоо баяр хүргэе.