ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙГ ХЭРЭГЖҮҮЛСЭН 25 ЖИЛ. /цуврал2/

Нийтлэгдсэн: 11 сар өмнө

Монполимет Групп нь Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэгхангай сумдын нутгийг дамнан орших Туул голын адагт байрлах Тосонгийн гольдролын ордод уул уурхайн ашиглалт, нөхөн сэргээлтийн ажлыг хамтад нь хариуцлагатай, тогтвортой, мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэдэг билээ. Бид хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж буй 25 жилийн түүхэн туршлагаасаа уншигч танд цуврал (өмнөх цувралыг http://monpolymet.mn/tsuvral1/ үзнэ үү.) болгон хүргэж байгаа билээ. Цувралын 2 дахь дугаар буюу ТОСОН нуурын тухай.

ХҮНИЙ ГАРААР БҮТСЭН БОЛОВЧ БАЙГАЛИЙН ГЭМЭЭР ТОСОН НУУР

Монгол улсад анх удаа нөхөн сэргээлтийн ажлын хүрээнд 16000м2 талбайд сэлгэмэл устай, олон төрлийн загас, шувуудтай, цэнгэг уст Тосон нуурыг байгуулж 2011 онд Булган аймгийн Бүрэгхангай сумд хүлээлгэн өгч Монгол улсын гадаргын усны бүртгэлд “ТОСОН” хэмээх нэрээр бүртгүүлсэн нь уул уурхайн салбарын түүхэн анх удаа хүний гараар бүтсэн сэлгэмэл уст, ан амьтантай байгалийн гэмээр нуурыг Монгол улс өөрийн өмчлөлдөө бүртгэж авсан явдал болсон юм.

Нуурын ус нь хөрсний гүний цэвэр уст үе давхаргаар байнга сэлгэгдэж байдаг бөгөөд зэвэг, алгана, цурхай, цулбуурт гэх мэт олон зүйлийн загас амьдардаг. Жил бүр хун, бор галуу, хар галуу, алаг нугас, хөх дэглий зэрэг усны шувууд зусдаг нь жинхэнэ байгалийн хэв шинжийг хадгалсан “амьд” нуур болж чаджээ.



Нөхөн сэргээлт гэдэг нь шороог тэгшлээд мод бут суулгах төдийхнөөр хийх ажил биш, ур ухаан, мэдлэг мэргэжил шаарддаг нарийн чимхлүүр ажиллагаатай шинжлэх ухааны үндэстэй хийгддэг ажил гэдгийг “Тосон” үйлдвэрийн нөхөн сэргээлтийн бүтээн байгуулалтаас харж болно.

2014 онд Тосон нуурын эргийн аялал жуулчлалын зориулалтаар тохижуулж эхэлсэн бөгөөд 700м урт, 3м өргөнтэй нуурын эргийг нуралт, элэгдэлтээс хамгаалж байгалийн чулуу өрж тохижуулсан.

Тосон нуурын эргийг амрах загасчлах зориулалтаар зүлэгжүүлсэн бөгөөд байгалийн ЭКО шийдэл бүхий том, жижиг модон саравчууд, явган хүний чулуун зам, амарч суух зориулалттай модон сандал, модон ширээгээр тохижуулсан.

Тосон нуурын тухай