Байгаль орчин, нөхөн сэргээлтийн бодлого Биологийн нөхөн сэргээлт хийгдсэн байдал Орон нутгийг хөгжүүлэх хөтөлбөрүүд Ажилчдад үзүүлэх нийгмийн халамж

ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙГ ХЭРЭГЖҮҮЛСЭН 25 ЖИЛ. /цуврал1/

Нийтлэгдсэн: 1 сар, 3 долоо хоног өмнө

“Монполимет” ХХК нь уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт тасралтгүй 25 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай, нэр хүндтэй явуулж байгаа үндэсний баялаг бүтээгч, мэргэжлийн уул уурхайн салбарын 20-оод удаагийн тэргүүний нөхөн сэргээгч, шилдэг, шинэ ЭКО технологи нэвтрүүлэгч, Монгол улсын манлай ТОП-100 аж ахуйн нэгжийн нэг болсон хариуцлагатай хамт олон юм.

Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэгхангай сумдын нутагт орших Туул голын адагт байрлах Тосонгийн татмын ордод үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна.

БАЙГАЛЬ ОРЧНЫ НӨХӨН СЭРГЭЭЛТЭЭР УЛСДАА ТЭРГҮҮЛЭГЧ,

НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН СУРГАЛТ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ

ДЭЛГЭРҮҮЛЭГЧ МОНПОЛИМЕТ

Удирдлагын менежментийн хувьд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг бүс нутгийн цаг агаар, экологийн нарийн судалгаан дээр үндэслэн уурхайн хаалтын төлөвлөгөө боловсруулж, стандарт, дүрэм журам, технологийг мөрдөн Олон улсын ISO 14000, ISO 19000, Монгол улсын MNS 5915 : 2008, MNS 5916 : 2008, MNS 5918 : 2008 зэрэг холбогдох стандарт, журмуудтай уялдуулан жил бүр нарийвчилсан төлөвлөлттэй ажиллаж байна.

Тосон үйлдвэрийн нөхөн сэргээлтийн ажлаар олон зуун мянган төрөл бүрийн модтой 5 хэсэг цэцэрлэгт хүрээлэн, 4 га талбайн жимс, жимсгэний төгөл, 240 га талбайд бэлчээрийн олон наст ургамал тариалж ургуулсан.

Мөн Монгол улсад анх удаа нөхөн сэргээлтийн ажлын хүрээнд 16000м2 талбай бүхий сэлгэмэл устай, олон төрлийн загас, шувуудтай, цэнгэг уст Тосон нуурыг байгуулж 2011 онд Монгол Улсын гадаргын усны бүртгэлд Тосон нуур нэрээр бүртгүүлсэн нь хүний гараар бүтсэн хэрнээ жинхэнэ байгалийн нуур болж чадсан анхны нуур болж чадсан юм.

Аливаа ордыг олборлох уулын ажил нь нөхөн сэргээлтийн технологид шууд нөлөөлдөг. Иймээс техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн ажил нь уулын ажлын нэг бүрэлдэхүүн хэсэг гэж ойлгож болно. Техникийн нөхөн сэргээлтийн технологийг олборлолт, хөрс хуулалт, дотоод овоолго үүсгэлт зэрэг уулын ажлын технологитой харилцан уялдуулж гүйцэтгэх нь хосолмол аргаар илүү их нөхөн сэргээлтийн ажил явуулах боломжийг бүрдүүлдэг.

Зураг. Техникийн нөхөн сэргээлт болон шимт хөрсөөр хучиж байгаа байдал

Одоогийн байдлаар тус хамт олон нийт 846 га-д ашиглалт явуулсны 778га-д буюу 92 хувьд нь техникийн нөхөн сэргээлт, 504 га буюу60 хувьд нь биологийн нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгээд байна. Тосон үйлдвэрийн нөхөн сэргээлт хийсэн талбайд 23 овгийн 59 зүйл ургамал бүртгэгджээ. Тэд нөхөн сэргээлтийн ажлыг ор мөр төдий бус сэтгэлээсээ хийдэг нь нөхөн сэргээсэн талбай, ургуулсан мод бут, байгуулсан нуур цөөрмөөс нь харж болно.

Зураг. Мод тарьж ойжуулалт хийх талбайгаа бэлтгэж дууссны дараа тарилт хийж байна

ОЙЖУУЛАЛТ

Тосон уурхайнбиологийн нөхөн сэргээлт ургамалжуулалтын ажлын нэг үндсэн чиглэл нь Тосонгийн ордын суналтын дагуу модны ногоон төгөл байгуулах буюу ойжуулах ажил юм. Одоогийн байдлаар тус уурхайд ойжуулалтын ажлаар нийт 5,5 км урттай 5 хэсэг ойн төглийг байгуулаад байна. Үүнд улиас, хайлаас, бургас, чацаргана, үхрийн нүд, торлог зэрэг нийт 60000 гаруймодыг тарьж ургуулан арчилж байна.

Тарьсан моддын хамгийн өндөр нь 8-12 настай улиас 6-7 метр өндөр ургасан бөгөөд одоо бие даан ургаж ойн хэв шинжийг бүрдүүлээд байна.

Ойжуулалт хийснээр хөрс тогтворжин, хөрсний үржил шимийн био масс нэмэгдэж ургамлын төрөл зүйлүүд болон биологийн олон янз байдал олширч тухайн бүс нутгийн анхдагч хэв шинж бүрдэж эхлээд байна.



Зураг. 8-12 настай ойн төгөл аль хэдийнэ байгалийн зүй тогтлоо олжээ.

БЭЛЧЭЭРИЙН ОЛОН НАСТ ТАРИАЛАЛТ

Бэлчээрийн ургамал тариалахын өмнө хөрсний үржил шимийн үзүүлэлтийг тодорхойлж, хөрсний шинжилгээг тогтмол хийдэг.

Мөн газартариалангийн агро техникээр борнойдох, булдах, сийрэгжүүлэх зэргээр хөрсийг боловсруулж бэлтгэсний дараа байгалийн гаралтай нэмэлт био бордоогоор 250-300кг/га нормоор борддог. Ийнхүү тариалахдаа ОХУ-ын МТЗ-82, СЗС-2.1 үр тарианы үрслэгч төхөөрөмжөөр гүйцэтгэж байна.

ОХУ болон дотоодын олон төрлийн олон наст бэлчээрийн ургамлыг тариалж байна.

Үүнд: Шар царгас, Согоовор, Өлөн өвс, Ерхөг, Хиаг, Ботууль зэрэг бэлчээрийн ургамлаас гадна олон наст зүлэгний үрийг дангаар нь болон хольж тариалж байна.

Зураг.Биологийн нөхөн сэргээлт хийж ургамалжуулсан mалбай, ургасан байдал.