МэдээТосон үйлдвэрийн үйл ажиллагаа зогсоод 49 хонолоо

July 23, 2024by monpolymet_admin

Монполимет группийн 300 гаруй ажилтантай “Тосон” үйлдвэрийг энэ оны зургаaдугаар сарын 5-нд АТГ болон НПГ-аас зогсоох шийдвэр гаргасан. АТГ-аас 2014 онд авсан Хөгжлийн банкнаас авсан зээлтэй холбоотой асуудлаар үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож буй гэж тайлбарласан.

Энэ хугацаанд бид үйлдвэрийн үйл ажиллагааг хэвийн явуулж өгөхийг хүссэн 100 гаруй хүсэлт холбогдох байгууллагад илгээсэн боловч татгалзсан хариу өгсөн. Одоогоор үйлдвэрийн тоног төхөөрөмж лацдуулсан, ажилчид сул зогссон хэвээр байна. Төр хувийн хэвшил рүү халдаж байгаа уг үйлдэл нь үндсэн хуулийн 16-р зүйл заалтыг зөрчиж буй үйлдэл юм.

Монполимет Групп нь “Монцемент” цогц үйлдвэрийн төслийн хүрээнд “Хөгжлийн” банкнаас нийт төслийн хөрөнгө оруулалтын 20%-д буюу зээл олгосон үеийн дундаж ханшаар 126.6 тэрбум төгрөг зээл авснаас 100 гаруй тэрбум төгрөгийн ханшийн алдагдлын хамт нийт 260.2 тэрбум төгрөгийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлж дууссан билээ.