МэдээБиологийн нөхөн сэргээлт хийсэн талбайн цэцэгс

August 24, 2022by monpolymet_admin
Монполимет компанийн биологийн нөхөн сэргээлт хийсэн буюу ойжуулалт хийж, олон наст ургамал тариалсан талбайд алаг цэцэгт башир, бага хонхон цэцэг, буржгар хонхлой, гэсэр, хонин зажлуур, намуу, юлт өвс, заан таваг, цагаан уул зэрэг олон зүйлийн цэцэгс дэлгэрч байна.
Зарим зүйлийн цэцэг шинээр нэмэгдсэн бол хуучин ургамал нь сэргэн ургажээ. Нөхөн сэргээлтийг хариуцлагатай хийсний дүнд жилээс жилд цэцэгс төрөл зүйлээ нэмж, түүнийг дагаад бал цуглуулагч зөгий, эрвээхэйн тархалт ч өсөн нэмэгдэж биологийн олон янз байдлыг илүү үзэсгэлэнтэйгээр цогцлоож байна.
MongoliaEnglish