Мэдээ“Монцемент-Өргөн” баг шилжин явах цомын эзэн болов

November 11, 2022by monpolymet_admin
Монполимет Группийн “Спортын наадам – 2022” амжилттай болж өндөрлөлөө. Группийн 8 салбар компанийн 300 гаруй тамирчин шатар, сагсан бөмбөг, волейбол, ширээний теннисийн төрөлд оюун ухаан, хурд хүч, авхаалж самбаа сорин өрсөлдсөн юм.
Багуудын нийлбэр оноогоор Монцемент – Өргөн үйлдвэрийн баг тамирчид тэргүүн байр эзэлж, Шилжин явах цомын эзэн боллоо. Үргэлж ажил хөдөлмөрт шамдаж, ажлын төлөө зүтгэж байдаг манайхан хоёр өдрийн турш нөхөрсөг тэмцээнүүдээр өрсөлдөж, хамт олныхоо халуун дулаан уур амьсгал, эв нэгдлийг улам батжууллаа.
Энэ удаагийн “Спортын наадам”-ыг Монцемент Билдинг Материалс ХХК-ийн хамт олон зохион байгуулсан юм.
MongoliaEnglish