МэдээОйн цэвэрлэгээ хийв

April 18, 2023by monpolymet_admin
Тарьж, ургуулсан ойн төгөлүүддээ ойн цэвэрлэгээ хийлээ. Ойн цэвэрлэгээг жил бүр хийдэг бөгөөд ойг хамгаалах, хөнөөлт шавжийн хор хохирлоос сэргийлэх, түймрийн эрсдэлийг бууруулах, ойн төлөв байдлыг сайжруулах, моддыг доройтож хөгшрөхөөс хамгаалах олон чухал ач холбогдолтой юм.
Монполиметчууд бид энэ хугацаанд 300 мянга гаруй мод тарьж, ургуулан ойн төгөлүүдийг бий болгож, олон наст ургамлуудыг тариалж үйл ажиллагааны алхам бүрдээ хариуцлагатай уул уурхайн жишгийг тогтоож, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж ирсэн билээ.
MongoliaEnglish